Өөрөө ч гайхав
Би гэнэ гэнэ хааяахан бусдыг дагаж далдаганаж хэдэн мөр холбодог нь үнэн ч өөрт минь ийм хэдэн мөрт байсныг мартсан уу,мэдээгүй юу өнгөрч. Сая найзынхаа блог руу санамсаргүй ортол миний холбосон хэдэн мөрт байх юм... За тэгээд сонирхвол ороод уншаад үзээрэй. Ямар үед ч бичсэн юм би ойлгошгүй, Балхжавгуай таашгүй...
Чи хүлээгээч, хаашаагаа ингэтлээ яараа вэ?
Өрөөлийн уруул руу юу?
Эсвэл цагийн урт зүү бүтэн эргэж гүйцэх хүртэлх хугацаанд намайг харж чадахааргүй болоо юу?
Цагийн хэмнэл бүгдийг өөрчилжээ?
Чи сонсооч..
Нэгэнт явж байгаа чамд би дотроо уудлъя
Хайрлаж байсан хүн чинь би биш
Харамлаж байсан хайр чинь би биш
Хамт алхаж байсан хүн чинь би биш
Хамаг бүхнээ зориулсан тэр хүн чинь би бас л биш
Хэн юм бэ гэж үү?
Хагацаж буй энэ өдөр чамд би дэлгэе
Тиймээ, би зүсээ хувиргасан чөтгөр
Нүүрээ сольсон алиалагч
Хорон санааны үүр
Хар хүчний үргэлжлэл
Хамаг муу муухайн туйл
Хайр сэтгэлд түлхүүр тааруулан орохыг завдсан хулгайч.
Атгаг санаа минь агуу байлаа ч одоо дийлдчихээд байна
Хорон санаа минь хүчтэй ч одоо би ялагдчихаад байна
Яг л…
Алсын одод арай ядан сүүмийх шиг
Нарны туяанд сар хөөгдөх шиг
Харуй бүрий, гэрэл гэгээнд цохиулах шиг
Сархадын хүчинд толгой гудайлган согтох шиг.
Зүрх минь цохилохоон болиод зогсчихож
Сэтгэл минь хөдөлөхөөн болиод хөлдчихөж
Цус минь урсахаа болиод татарчихаж
Нүд минь харахаа болиод сохорчихож.
Цохилох зүрхгүй, хөдлөх сэтгэлгүй
Урсах цусгүй, харах нүдгүй би төөрч байна.
Үгүйээ, би эргэн төрхөндөө буцаж байна
Тэр нөгөө чөтгөр төрхөндөө…
Гэхдээ Хайрын бурхадын хатуухан шийтгэл намайг буцах замгүй болгосоор…
Амнаас минь уур гарч байна
Бие минь чичир байна
Би даарч байна
Би ядарч байна, бас цөхөрч байна.
Хайр сэтгэлийн чинь өмнө би бууж өглөө
Харин чи битгий яв…
such a talented...
ОтветитьУдалить