Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем-н талаар миний бодол


"Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем" нэртэй нэгэн шинэ дүрэм батлагдах тухай он гарсны дараа ярьж эхэлэхэд миний зүгээс анх сонсоод таалагдахгүй байлаа. Өнгөцхөн харахад хэнд ч тийм. харин дараа нь удаан бодсоны эцэст энэ шийдвэр нэг талаар зөв гэж бодох болсон юм. Өнөөгийн хэн ч бай интернет ашигладаг хүн бүхэн мэдээллийн сайтуудаар орж мэдээ уншдаг нь сонин захиалахаас хямд,бас хялбар,цаг хугацаанд хэмнэлттэй болсон. Гэтэл сонгууль болон улс төрийн зорилгоор сэтгэгдэл бичигч захиалгат хүмүүс нэмэгдэж,үүгээрээ мөнгө олох нууц бизнес газар ч авч байгааг хүн бүхэн битүүхэн хардаж эхэлсэн нь худлаа биш. Арай л дэндүү. Сэтгэгдэл гэдэг зүйл дээр захиалгат болон зарим нэг нөхөд өөрсдийн тэнэгийг гайхуулах мэт зүйл бичдэг ч болсон. Үнэн худал нь мэдэгдэхгүй гүтгэлгэ хийж эхэлсэн. Үүнд л миний сэтгэл зовинох болсон.


ЭРХ,ЭРХ ЧӨЛӨӨ

Энэ шийдвэрийн талаар мэдээлэл гарсны дараа олон хүн АРДЧИЛСАН нийгмийн талаар болон үүнд хамгийн том байр суурь эзэлдэг ХҮНИЙ ЭРХ-ийн асуудал дээр суурилан эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн нь том сайтууд болон ТВИТТЕР,ФЭЙСБУК гэх чилэн олон нийтийн харилцааны сайтуудаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх болов. Үүнийг би ч харсан,уншсан,энэ нийтлэлийг уншиж байгаа та ч харсан гэдэгт итгэлтэй байна. Гэтэл үнэндээ АРДЧИЛАЛ гэдэг юу юм бэ гэдэг ойлголтыг буруу ухамсарласан хүмүүс үүнийг эсэргүүцэв үү гэж бодох боллоо... Яагаад ингэж бодсон гэхээр эхлээд Ардчилалын үндсэн зарчимын талаар багахан мөр энд үлдээх хэрэгтэй болно. Үүнд Ардчилал гэх зүйл нь "Миний эрх,эрх чөлөөгөөр өөр нэг хүний эрх,эрх чөлөө хязгаарлагдана.Харин өрөөлийн эрх,эрх чөлөөгөөр миний эрх,эрх чөлөө хязгаарлагдан" гэсэн онол болоод үндсэн зарчим байдаг. Гэтэл бид үүнийг үл харгалзан өөрөө л эрх чөлөөтэй санал бодлоо эрээ цээргүй илэрхийлж л байвал энэ нь ардчилал гэж ойлгох болов. Хаана ч тэр. Гудамжинд ч тийм үзэгдэл зөндөө байдгийг бид бүхэн нүдэн дээрээ зөндөө хардаг ч аль хэдийнээ дасахаас гадна үүнийг нь зөв гээд бодчихсон. Гэтэл үнэндээ тийм биш гэдгийг өнөөдрийн хувьсан өөрчлөгдөж байгаа хүмүүс ойлгох болсон. Тиймээс хэн нэгнийг баримтгүй гүтгэх нь хүний эрх чөлөөнд халдаж байгаагаас гадна өөр мэдэхгүй хүнд буруу ойлголтыг төрүүлснээр "Хүний нэр хүндэд халдсан" гэдэг хуулийн заалтад хамаарагдах гэмт хэргийн шинжтэй зүйл бий болоод байгаа юм.

ИНТЕРНЕТИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ
Сэтгэгдэлд хяналт тавих буюу баримтжуулан буух эзэн буцах хаягтай болгох нь минйи харж байгаа өнцгөөс нэг талаараа интернет хөгжиж буй энэ цаг хугацаанд интернетийн зөв хэрэглээ гэдэг ойлголт босон ирж байгаа гэж ойлгож байгаа. Ингэснээр хүн өөрийн үг хэлэндээ анхаарч, ямар үг хэллэгийг хэзээ хаана, ямар баримтаар өгүүлэх гэхчилэн хүний боловсролын хувьсан өөрчлөлийн асуудал хөндөж ирэхтэй зэрэгцээд үүнд интернет ашиглагчидын боловсролын түвшин нэмэгдэж ирэх юм. Хэрэв энэ мэтчилэн цааш хяналтгүй үргэлжилвэл бид хуучин ам дамжисан зүйлээр үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл дээр дүгнэлт хийсээр байх болно.Ингэснээр бидний ирээдүйн хөгжил, интернетийн зохистой хэрэглээ улам уландаа гишгэгдэж, магадгүй хөгжлийн удаан төвшинд шилжих болно. Хөгжил гэдгийг бид явцын хувьд цаг хугацааны асуудал дээр хандах нь зүй ёсны хэрэг бөгөөд хүмүүсийн оюун ухаанд суурьлагдах цаг хугацааны бодит байдал нь биднийг хөгжлийг тодорхойлно гэж би боддог. Тиймээс ингэж хяналт тавих нь зөв гэсэн дүгнэлтийг хийж байгаа юм ахин.

ХЯНАЛТ
Хяналтын асуудал дээр нэгэн сайт дээрээс "Засгийн газар сайтын сэтгэгдлийг эзэнтэй болгох vvднээс таны утас, регистрийг бvртгэж аваад сайтуудад сэтгэгдэл бичих эрх олгох болсныг та дэмжиж байна уу?/DNEWS.MN/" гэсэн санал асуулгыг хараад үүнд өөрийн байр сууриа илэрхийлэхийг хүслээ. Хэрэв яг ийм зарчимаар энэ шийдвэрийн асуудал яригдвал би хувьдаа эсэргүүцэнэ. Учир юунд гэвэл сэтгэгдэл бичих эрх авна гэдэг үнэн инээдтэй асуудал. Сэтгэгдэл бичихийн тулд ямар нэгэн байгууллага,албан тушаалтны үүдийг сахидаг зохицуулга хийгдвэл үнэхээр дээр өгүүлсэн АРДЧИЛАЛ-н зарчим алдагдахад хүргэнэ. Бид өнөөдөр интернетийн хурдан шуурхайгаас гадна үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхдээ дээр өгүүлсэн зарчим дээр л хандахыг хүссэн болохоос ийм баригдмал орчинд байхыг хүсээгүй...
Бусад оронд ийм зарчим үйлчилдэг гэдэг үг явж байсныг санаж байна. Гэхдээ энэ мэт хатуу үзүүлэлт нь,бас хурдан шуурхай гэдэг агуулга нь энд л зөрчигдөөд байгаа мэт санагдана. Бид үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй,харин үнэн бодит,бусдын эрх,эрх чөлөөнд халдахгүйгээр. Миний мэдэх ордог ОРОС,УКРАИНА,АНГЛИ хэл дээрх сайтуудыг харж байхад тэнд сэтгэгдэлд буух эзэн буцах хаяг гэдэг системийг нэвтрүүлсэн байсан. Хэрхэн гэдэг нь өнөөдөр хүн бүхэн ТВИТТЕР болон ФЭЙСБУК хаягтай. ОРОС УКРАИНА-д бол ОДНОКЛАССНИКОВ, ВКОНТАКТЕ гэх мэт социал сайтуудын аккаунтаараа тэд үзэл бодолоо илэрхийлдэг.Нэг их үндсэн систем гэж ажил болгоод,мөнгө үрж байхаар бид зүгээр л тэдэн шиг АККАУНТ аар нь хяналт тавих хэрэгтэй гэж бодож байна. Магадгүй энд алдаа байгаа, хуурамч АККАУНТ аар бичигчиж. Гэхдээ ингэснээр өнөөдрийн энэ асуудал харьцангуй багасана. Тиймээс Засгийн газрын регистрийн дугаар, утасны дугаар гэх мэтчилэн зүйл байвал үнэн инээдтэй ба ёстой боль л гэх...
Дараагийн бас нэг асуудал бол хэрэв том мэдээллийн сайтуудад энэ мэт хяналт тавьж эхэлвэл соц.сайтууд болон хувийн блогуудыг хэрхэн хянах вэ гэдэг асуудал гарч ирнэ.Хяналт үнэхээр тавьж зохицуулах гэж байгаа бол Монгол хэл дээр явдаг бүх гадна дотны сервер ашиглагдаг сайт,блог болгоныг хянах хэрэгтэй. Ингэж байж тэгш хандалт биелэлээ олно.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХАТУУ ҮГ
Саяхны Ерөнхийлөгчийн хатуухан үгэн дотор Сайханбилэг гишүүнд хандсан СЭТГЭГДЭЛ-ийн асуудал хөндөгдөөд өнгөрснийг би интернетээр үзсэн. Сүүлийн үед Ерөнхийлөгч маань олон нийттэйгээ харилцах асуудалдаа илүү их анхаарах болсон шиг санагдсан. Ард түмний Ерөнхийлөгч байна гэдгээ сүүлийн үед илүү их харуулах болсон. Харин надад үүнд хардах сэтгэл төрсөн ба энэ нь ердөө ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгуульт ажлын л нэг хэсэг. Яагаад ингэж бодох болов гэхлээр Японд хийгдсэн нэгэн судалгаан дээр соц.сайт ашигладаг нийт улс төрчдийн рейтинг маш муу гарсан ба хамгийн сайн гарсан нь байнгын олон нийтдээ харьцаж санал бодлоо хуваалцаж,тэдэнтэй нэг талаараа найз болох асуудалд байсан юм. Үүний дараа хэрхэн олон нийтэд таалагдах вэ гэдэг асуудал ч сөхөгдсөн ба хэр их хүмүүст хариу бичнэ,хэр их тэднийг сонсож байгаа мэт харагдана тэр үед нийгэм болон ард иргэд тэр хүмүүсийг өөрийн найз мэт хүлээж авснаар тэдэнд хандах үзэл бодол нь илүү эерэг тусаснаар нэр хүнд нь өсөж дараагийн ажилд нь илүү эерэг хандах хандлага болоод дэмжигчид нэмэгдэнэ хэмээн тайлбарласан байдаг. Яг л энэн шиг манай Ерөнхийлөгч үүнд хандахаас гадна сонгуульт ажлаа аль хэдийн эхэслнээрээ ТВИТТЕР-т цаг гаргахаас гадна Сэтгэгдэл бичигдийг нэг талаас "та нар нэг хүнд доромжлуулаад санаа чинь зовж байгаа бол цаана нь байгаа мянга мянга,сая сая хүнийг яах гэсэн юм" гэдэг үгээр өмөөрч байгаа мэт өгүүлбэр нь олон нийтэд оноо авах гэсэн санаа гэлтэй. Үнэндээ дээр өгүүлсэнчилэн ИНТЕРНЕТ-ийн зохистой хэрэглээг Ерөнхийлөгч маань дэмжих л ёстой. Энэ бол ердөө зүгээр нэг доромжлолд хандсан асуудал биш "БУУХ ЭЗЭН,БУЦАХ ХАЯГ"ны талаарх асуудал. Хүн бүхэн үүнд хандахдаа илүү бодолтой ухаантай хандах ёстой.

ГҮТГЭЛГЭ
Сэтгэдлээр дамжисан гүтгэлгэ хаа сайгүй байна. Юм болгоныг хараар буддаг тийм хүмүүс зөндөө байна. Зүв зүгээр байгаа хүнийг таних ч үгүй, хараа ч үгүй байж элдвээр доромжилж, хэн нэгэнтэй унтсан,завхай гэх сэтгэгдэл эмэгтэй хүмүүсийн талаарх мэдээлэл дээр зөндөө гардаг. Мөн улс төрчидийн хувьд идсэн уусан гэж ярьдаг ч яг хуулийн шатанд очиж шалгуулсан асуудал байдаггүй. Нөгөө шалгадаг хүмүүс нь интернетээс уншдаг юм уу үгүй юм уу өрсөлдөгчөө унагаах зорилгоор энэ мэт тэнэг зүйл дээр суурьлан шалгаж чулуу хөөх ч асуудал байдаг байх...Саяхан твиттерийн нэгэн хэрэглэгч болох ЦОГОО гэх залууг хорьсон гэсэн мэдээлэл гарсан. Хорьсон нь ч үнэн юм билээ. Хорих шалтгаан нь онц ноцтой гэм хэрэгт хүнийг гүтгэсэн гэсэн үндэслэлээр саатуулсан ажээ гэсэн Хууль Зүйн Яамны сайдын твит-ээр уншиж байв.  Тэр хүн намайг сайн мэдэхгүй,харин би тэр хүний талаар багахан зүйл мэднэ. Бага байхдаа Фм,Радио гэдэг зүйлээр явахдаа тэр хүнийг ФМ,РАДИО-н түвшинд л мэднэ. Үүгээрээ би түүнийг өмөөрөх гээгүй, үүнтэй л ижил гүтгэлгэ хийж бусдын нэр хүндэд үнэхээр халдсан байвал зохих хариуцлагаа хүлээх ёстой. Энэ чинь л Ерөнхийлөгчийн яриад байгаа "ШУДРАГА БАЙЦГААЯА" гэсэн уриа.


ТӨГСГӨЛ
Тиймээс сэтгэгдэлд хяналт тавих нь чухал,зөв. харин тийм аймшгийн байдлаар хяналт тавина гэвэл ёстой худлаа шүү...

Комментариев нет

Технологии Blogger.