Миний энэ оройн бүтээл
Нэлээн дээхийн юм аа, хичээлээ тараад явж байсан автобусны буудал дээр нэг эмээ янз бүрийн юм зарцан хүйтэнд даарсан байдалтай зогсож байлаа. Эхлээд нэг их анзааралгүй хажуугаар нь өнгөрсөн ч дараа нь автобус хүлээж зогсохдоо эмээг харлаа. Харж харж хажууд нь очоод зарж байгаа зүйлсийг нь харвал байхгүй юм алга. Үнэхээр л жижиг сажиг гэсэн элдвийн юм байсан юм. Яагаад ч юм хүйтэн болоод ч тэр үү эмээг өрөвдөөд нэг ч болтугай юм авъя гэж бодоод юуг нь сонгохоо мэдэхгүй харж зогстол Эфилийн цамхагний зурагтай зүйл харагдлаа. Үзүүлэхийг хүсээд авч харвал эвлүүлдэг 3D тоглоом гэсэн байхыг нь хараад за энийг л авъя гэж бодон авсан юм. Ингээд үүнийгээ Монголд очоод эвлүүлж гэртээ тавъя даа гэж бодоод цааш нь хийсэн байсан өнөөдөр нэг хүнтэй ярьж байтал Европад үргэлжлүүлэн суралцах хүсэлтэй гэснийг нь санаад нөгөө тоглоомоо гаргаж угсрая гэж бодоод угсарчихав. Нэг ийм л эд боллоо... :)
Цамхагийн тухай Монгол хэл дээр мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай. Монгол хэл дээр бага л юм байна. Гэхдээ яахав. Надад орчуулах цаг байсангүй :P
Анхнаасаа уг нь ингэж эвлүүлнэ гэж бодсон бол бодолтой зургаа нэг өнцгөөс авах ёстой байсан юм байна лээ. Даанч харамсалтай нь би гэж юм тухайн үедээ сэтгэлгүй төгсгөлд нь л сансан учир шал хачин юм болчихлоо... гэхдээ одоо яахав :)))

Leave a Comment