Өөртэйгөө хийсэн миний дайн

Өөрийгөө хайсаар байгаад хүн өөрийгөө олж чадалгүй чадардаг байх гэсэн бодол өнгөрсөн шөнө бодолд минь буув. Учир нь хүн гэдэг амьтан нийгмийн бүтээл бөгөөд нийгэм олонлогийн чиглэж буй зүгрүү л өөрчлөгдөн хувьсаж байдаг. Үүнтэй ижил олонлог доторх хүн бүр түүнийг даган өөрчлөгддөг байх гэсэн тайлбарыг өөрөө өөртөө хийсэн юм.

Тиймээс өөрийгөө үхэн үхтлээ хайхаас гадна тэр хүртэл өөрийн өөрт таалагдахгүй байгаа зүйлээсээ татгалзахаар шийдэж өөрөө өөртэйгөө гэнэ гэнэ бяцхан дайн зарладаг болсон юм. Үүнийг нэг нь бол алдарт тамхины асуудал. Тэр тамхи гэдэг зүйлийг бусдын л адил саваагүйтэн явсан бага насандаа найзуудаа дагаж,мөн ажил дээрээ ах нарыг дуурайж байгаад л татдаг болсон. Дараа нь сургуулиа сольсон болоод ч тэрүү ангийнхаа хөвгүүдтэй нэг хэлээр ярьдаг болох гэж мундаг хүн болж татан үргэлжилсээр тамхинд соруулж эхэллээ. Ингээд бодоод үзтэл 1 хайрцаг тамхийг 3өдөр татдаг болсон байлаа. Энэ нь 10 орчим жил үргэлжилж. Нэг л өдөр надад ийм бодол төрж хаяна гэж өөртөө ч итгэж байгаагүй ба өмнө хэд хэдэн удаа оролдоод бараагүй учир тэр чигт нь орхисон байлаа. Гэтэл яагаад ч юм татахаа больмоор санагдсан тэр өдөр бол одоогоос 3сарын өмнө билээ. Тамхийг орхих сургаар олон ч хүмүүс надад элдвийн амлалт,болзол тавьсан. Гэхдээ би тэдний надад үнэн худал амлалт,болзолд болсондоо бус өөрөө л хүссэндээ үүнийг хийснээр 3сарын нүүрийг үзэж байна. Гэхдээ энэ хугацаанд хэцүү үе байсан ч давахыг л зорьсон учраас болж л байна. Бас бүр энэ хугацаанд татаагүй гэвэл бас худлаа. Учир нь хатуухан юм амсах үедээ бол яагаад ч больж чадахгүй бариад авчихаад байгаа юм. Үүнтэйгээ одоо тэмцэж л байна. Бусдаар бол тамхигуайгаас холдсондоо өөртөө их баярлахаас гадна бас өөр зүйлтэй тэмцэлдэх зориг хүч нэмэгдсэн гэхэд болно.
          Шинэ он гарахаас өмнө анзаарсан зүйл нь хүний өмнөөс ярьж байгаа юм шиг, эсвэл хүнд гайхуулж байгаа мэт уншихад ч,сонсоход ч тэр "ШД" гэдэг ярианы залгаварыг их хэрэглэдэг болсон байлаа. Өөрийн бичсэн зүйлээ уншихад ерөөсөө л бишээ. Өмнө хүмүүсээс сонсоход сайхан санагдаггүй байсан болохоор тэгэж санагдсан ч байж магадгүй юм. Тиймээс "ШД" залгавараа хасахаар шийдлээ. Одоохондоо амжилттай явна. Цаашдаа ч үгний төгсгөлийн энэ "ШД" гэдэг залгаварыг хэрэглэдэггүй,бүр мартсан байна байх гэж найдаж байна.

Та ч гэсэн нэг зүйлтэй тэмцэлдээд үзээрэй. Хүнтэй тэмцэлдэхээс илүү өөртэйгөө тэмцэлдэхэд нь нэг бодлын амар мэт боловч маш хэцүү зүйл байдаг юм байна.

Комментариев нет

Технологии Blogger.