Эдийн засгийн алуурчны наминчлал - ДЖОН ПЕРКИНС


Хэзээ ч билээ ТВ-ээр Х.Болорболд гэдэг хүний ярилцлагыг үзэж байхдаа түүний орчуулж гаргасан номнуудыг олж унших юмсан гэж бодож байсан юм. Харин сайн хүн санаагаараа гэгчээр нэгэн шалтгаанаар тэр хүнтэй танилцах боломж олдож танилцаж байж билээ. Гэхдээ эхэн үедээ түүнийг хэн гэдгийг нь мэдээгүй л харьцаж байсан ч дараа нь тэрхүү харьцаж ярилцаж байгаа хүн маань Х.Болорболд гэгч хүн болохыг нь мэдсэн юм. Мэдсэн юм шиг Болор ах намайг зун амралтаараа ирэхдээ ахтайгаа уулзаарай, ах нь чамд орчуулсан номноосоо бэлэглэнэ ээ гэсэн нь бүр их баярлуулж билээ.
Ингээд өнгөрөгч зуны амралтаараа түүнтэй уулзаж хоромхон зуур олон зүйлийн талаар түүнээс сонсох сайхан боломж таарч, түүгээр зогсохгүй амалсан номоо надад бэлэглэсэн нь үнэхээр сайхан үе байлаа. Тэрээр хэлэхдээ "Ах нь энэ номыг орчуулаад гаргачихлаа, одоо та нарын үеийнхэн ерөөсөө л сайн ойлгож унших л үлдлээ. Өөр зүйлийг ах нь шаардахгүй ээ" гэдэг үгийн утгыг тэрүүхэн үедээ сайн ойлголгүй, энэ үгний түлхүүр энэ номонд л байгаа юм байна даа гэж бодож өнгөрсөн юм.


Сургуульдаа буцах цаг үүний дараахан болж ирснийхээ дараа номнуудаа уншиж эхэлсэн нь эхний ном нь Нью-Йорк таймсын Бэстселлерээр шалгарч байсан 2004 онд бичигдэн гарсан "Эдийн засгийн алуурчны наминчлал" байлаа.
Миний хувьд энэ номыг нэлээн удаан уншсан, Болор ахын хэлдгээр тогтож ойлгож уншаад байсандаа бус өөр бусад зүйлд самгардаж ширээн дээрээ тавьж орхичихоод л завтай үеэрээ нээгээд л өнгөрөөд байсан нь ийн удаан унших шалтгаан нь болсон юм. Мөн номын эхлэл хэсгээс дунд хэсэгрүү орох үе нь хэтэрхий нуршинга, хувийн амьдралын зүйлтэй холбоотой ч гэмээр нэг их онц сонирхол татахаар байгаагүйд ч тэр үү,ингээд л ямартай ч их л удаан уншиж буй номын маань нэг болж билээ. Заза одоо энэ ч яахав, одоо харин номын талаарх бодолруугаа ороё.

  Энэхүү номыг уншиж эхлэх мөчөөс эхлэн Монгол улсад минь болж байгаа ихэнх зүйлүүдийн утга учир нь олдохгүй асуудлуудын түгжээ энэ номоор тайлагдаж буй мэт санагдах болсоныг нуух юун. Одоо ч гэсэн тэрхүү асуудлуудыг бид шийдэж барахгүй мэт талцсаар л...
Том гүрний хэдэн гэр бүлүүдийн хамтарсан аврага том аалзны торонд хөгжил буурай, ядуу улс орнуудыг Эдийн засгийн алуурчид гэх сайхан сэтгэлтэй, тусалж байгаа мэт боловч цаагуураа улс төрийн тэргүүнүүдийг, цаашлуулаад ард түмэн, улсаар нь өрийн том дарамтанд оруулахад оршдог бөгөөд үүгээрээ шантаж хийж уг улсынхаа өөрт хэрэгцээтэй баялагийг хямд үнээр авахад чиглэгдсэн тухай гардаг юм. Энэ номыг бичсэн зохиолч нь өөрөө энэхүү Эдийн засгийн алуурчины үүргийг гүйцэтгэж Эквадор улсыг энэ дарамтандаа оруулж чадсан хүн байж.
Том гүрнүүдийн тусламж нь өнгөц харахад тусалж буй мэт боловч үнэндээ тусламж нэрээр бүтээн босгож байгаа бүтээн байгуулалтанд нь тусламж үзүүлж буй орны компаниуд оролцож хийдгээрээ эргүүлэн мөнгөө дотогш татаж авч байгаад байдаг тухай бичсэн байлаа. Мөн дэлхий дахинд гарч буй дайн байлдаан, бослогын цаад эзэд нь тэд л байсан байгаа юм. Өөрсдөд ашигтай саналыг улс оронд тавьж, хэрэв тэр нь бүтэлгүйтвэл төрийн тэргүүнүүдийг нь ард түмэн дотроос нь бослого мэт зүйл захиалгаар гаргуулж гэмтэн болгож устгах, эсвэл гэнэтийн осол мэт байсан дүр зургаар замаасаа зайлуулах аргыг хэрэглэдэг нь жигшмээр... Энэ бүхний цаана Америкийн нэгдсэн улс байдаг ба тэд энэ бүх зүйлээрээ дэлхийн голлон тоглогч байхын зорилго байгаа нь яг одоогийн Сирия дэх асуудал, олон жил үргэлжилж өнгөрсөн Ирак дах дайны жишээгээр харж байж бас болох юм. Дэлхий дахинд тэд үүнийгээ их сайхан зүйлээр ярьж, хүн төрлөхтний сайн сайхны төлөө мэтээр кинонуудыг хийж, ярьдаг ч үнэн хэрэгдээрээ өөрдсийн ашиг сонирхолын төлөө л энэ бүхнийг хийж олон мянган хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа нь харамсалтай....
Манай улсын хувьд ч бас ялгаагүй энэ олон талцалын цаана олон иймэрхүү асуудлууд нууждаж байгаа гэдэгт би үл эргэлзэнэ. Ардчилал гарсан цагаас эхлэн энэ мэтийн явуулгууд тэр цагаас гарч эхэлсэн юм болов уу даа ч гэж бодох болсон. Уншаад ирэхээр олон олон юмыг л хардаж эхэлдэг юм билээ... Тиймээс энэ номыг олон хүн уншаасай л гэж хүсэх байна. Номыг уншиж дуусгахдаа нэг удаа уншаад өнгөрөх ном биш байна гэж бодсон. Тиймээс цааш нь тавьж байгаад дараа ахиж нэг уншина гэж бодлоо. Нэг удаа багш маань ярьж байж билээ "Сонороо, таалагдсан ном байвал аваад л тавьчих, дараа завтай үедээ гаргаад уншина биз, ном гэдэг чинь идэх зүйл шиг муудчихдаг эд биш шүү дээ" гэж... энэ үгийг би мартдаггүй тогтоосон юм, тиймээс энэ номоо эргүүлээд номын тавиур дээрээ тавчъя. Харин дараа дахин гаргаж ирээд уншина.

Комментариев нет

Технологии Blogger.