Гар утасны батарея-г хэрхэн ашиглах вэ?

Ийм асуулт анх утас болон камер, бусад электрон бараа авахад нэн тэргүүнд тавигддаг байх. Би ч гэсэн яаж цэнэглэхэв, хэдэн хувьд хүргэж байж дахин цэнэглэхэв гээд баахан л асуултыг тавьж байсан. Даанч яг тодорхой хариулт хэлж байгаагүй юм. Ингээд өөрөө саяхан энэ тухай жоохон уншиж үзлээ. Түүнээсээ та нартай хуваалцая. Танд хэрэг болох ч юм билүү.

Сүүлийн үеийн ихэнх батарея нууд Li-ion төрлийнх болсон. Яг одоо утасныхаа батарея -г та харж болно.
Энэ төрлийн (Литий-ион) батарея-г 1991 онд Sony анх гаргаж байжээ.


Энэхүү батарея маань –40°C - +50°C хоорондох хэмд ажиллах боломжтой ба дээр дурдсан хэмжээнээс ихэссэн тохиолдолд утас шууд унтрах гэх мэт үйлдэл үзүүлдэг байна. Мөн хурдан цэнэгээ алддаг. Тиймээс нарны хурц гэрэл, гэр ахиун халаагуур, хөргөгч гэх мэт зүйлүүдээс холхон байлгахыг зөвлөдөг аж.

Утсан дээр заадаг цэнэгийн хувь заагчийг ажиглаж байх хэрэгтэй. Цэнэгийг дуустал нь ашиглахгүй байх нь таны батарея-г урт наслахад туслах бөгөөд 20-10% хүрсэн тохиолдолд цэнэглэж, үнэхээр боломжгүй нөхцөлд 5%аас доош буулгалгүй утсаа унтраасан нь дээр. Дараа нь нэг удаагийн цэнэглэлтээр батареяг дүүргэх ёстой аж. Мөн өөрийнх нь оригиналь цэнэглэгчээр цэнэглэх хэрэгтэй. Компьютер болон бусад төрлийн зүйлүүдээр дамжуулан цэнэглэх нь яваандаа бид нарын хэлж заншиснаар хурдан нурах эрсдэлийг дагуулдаг байна. 

Хэрэв та нэмэлт батарея авч явдаг бол 100 хувь цэнэглэж авч явахыг санал болгохгүй аж. Энэ төрлийн батарея маань өөрийгөө мөн цэнэглэх горимонд ажилладаг ба 80хувийн цэнэгтэй авч явах нь илүү удаан цэнэгээ барихад нь туслахаас гадна үүнд бас температурын нөлөө нөлөөлнө. Дундажаар сард 10%-н цэнэгээ алддаг гэсэн байна лээ.


температура40 % -н цэнэгтэй үед100 % цэнэгтэй үед
0 ⁰C2 % /жилд6 % /жилд
25 ⁰C4 % /жилд20 % /жилд
40 ⁰C15 % /жилд35 % /жилд
60 ⁰C25 % / жилд40 % /3н сард

Би хувьдаа утсан дээрээ DU BATTERY гэдэг апп-г ашигладаг. Утасны цэнэг 30 хувьд хүрэх үед хааяа цочтол дугарна. 10 10аар буух болгонд л утсаа цэнэглэ гээд салахгүй. Цэнэглэгчээ залгахаар бөөн баяр болж бас дугараад 100 хувьд хүрэх үед мөн л дохио өгнө. Батареяны байдлын танд харуулах нэмэлт үзүүлэлтүүдтэй ба та дотор нь орж хэрэгт хэрэггүй ажиллаж байгаа, цэнэг их хэрэглээд байгаа апп-уудыг унтраах боломжтой. Хэдий хүртлэх хугацаанд ажиллах боломжтойг таны утсан дээр мөн танд харуулна. Ер нь бол надад таалагддаг юм. Хүн бүр өөр өөрсдийн гэсэн дассан апп-уудтай байх. 

Ер нь нэг иймэрхүү зарчимаар л ашиглах хэрэгтэй юм байна. Над шиг мэдээгүй хүмүүс нь мэдээд авна биз.

Комментариев нет

Технологии Blogger.