Украинад юу болоод байна?
Сэтгүүлч нараас гуйхад наад хөөрөгдөлөө болихгүй бол бид нар яахав гэхэв Монголд байгаа олон хүний сэтгэл санааг зовоогоод байна шүү.
Европ тивийн хамгийн том газар нутагтайд тооцогдох, зүүн Европын улс болох Украинд улсад өнөөдрийг хүртэл юу болсоор байна вэ?
Өнөөдрийн байдлаар 26-дах өдрөө үргэлжилж буй Украин улсын нийслэл Киев хотын Хрещатик гудамжинд байрлах Евромайдан талбай дээр олон мянган украинчууд төрийнхөө эсрэг, тэдний гаргасан шийдвэрийг эсэргүүцэн хотхон байгуулан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Учир юу гэвээс Украин улс Европын Холбоонд элсэх гэрээ хэлэлцээрийн явцад гарын үсэг зурахаас татгалзсан явдал юм. Үүнд хүмүүс янз бүрийн байр суурьтай байгаа ч ихэнх украинчууд Европын холбоонд элсэх сонирхолтой байгаа гэж харж байгаа юм.
Засгийн газрын зүгээс бид хараахан Европын холбоонд элсэх боломжгүй, бидний цаг хугацаа биш хэмээн ярьж байгаа ба үүнийг эдийн засгийн уналтын шалтгаанаар тайлбарлаж байгаа юм. Хэрэв бид ЕХ-д элсвэл цалин тэтгэвэр, тэтгэмж гээд бүгдийг нь нэмэх шаардлагатай болно. Харин тэр их хэмжээний мөнгө бидэнд байхгүй, эдийн засгийн уналтанд орно хэмээн ярьж байгаа харагдсан. Харин ЕХ-с Бид Украинд санхүүгийн тусламж үзүүлэх болно, 1 тэрбум евро-г эхний удаад амалсан ч түүнийг нь Украины тал хаанаа ч хүрэлцэхгүй гэж үзэж байгаа юм. Энэхүү мэдээллийн дараа ЕХ мөн санхүүгийн тусламжаа нэмэх ч боломжтой гэж байсан ч асуудал шийдэгдэлгүй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан юм. Удаан хугацаанд Украиныг ЕХ-д элсэнэ хэмээн улс даяараа хүлээж, тэр тусмаа баруун Украин илүү их хүсэл эрмэлзэлтэй байсан. Түүгээрээ ч улс төрчид сонгуулийн шоугаа хийсээр ирсэн нь өнөөдрийн үйл явдлыг эх тэндээс эхэлсэн гэхэд болно.
Шаргал хувьсгалаас хойш болж байгаагаагүй том цуглаан Киев хотод өрнөж байгаа бөгөөд дээр хэлсэнчилэн 26 дах өдрөө үргэлжилж байна. 1 сая гаран хүн цугласан үе ч байлаа. Украины бусад хотуудад ч олон дэмжигчид өөрсдийн хотуудад цуглаж хот, бүсүүдийн удирдлагатаа өөрсдийн хүсэлтийг дамжуулж өгөхийг хүсэж байсан юм. Сүүлдээ асуудал гаарч бусад хотуудад цугларч байсан украинчууд Киев -г зорьж эсэргүүцэгчидтэй нэгдсээр байна.
Эсэргүүцэгчидийн дунд зөвхөн иргэд, оюутнууд байсангүй. Верховный рад (манай их хурал шиг) -д суудалтай гишүүд ч байгаа юм. Тэд ч мөн ижил хүсэл сонирхолтойгоос гадна улс төрийн хэрэгтэн гэгдэх хүмүүсийг суллахыг шаардаж байгаа юм. Тэрхүү жагсаалтын эхэнд мэдээж Украины Ерөнхий сайд асан Юля Тимошенко байгаа нь ойлгомжтой.
Эсэргүүцэгчид Ерөнхийлөгчөө болон засгийн газраа огцрохыг шаардаж байна. Харин Ерөнхийлөгчийн төрлөх хот болох Донецк-т зарим нэг дэмжигчид нь "Бид шинэ жилээр амар тайван баймаар байна, Евромайданы эсэргүүцэгчидийг энэхүү үйл ажиллагаагаа зогсоохыг шаардаж байна" гэсэн уриатай нэг жагсаж үзсэн ч газар авсангүй. Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр Ерөнхийлөгчийн нам болох Партия регионов намын дэмжигчид Евромайдан дээр болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг мөн эсэргүүцэж байгаагаа, Ерөнхийлөгчтэйгөө бид хамтдаа гэсэн уриа лоозон барьж жагссан байна.
Ингээд энэхүү эсэргүүцлийг Европын холбооны улсууд дэмжин Евромайдан дээрх эсэргүүцэгчидтэй нэг биш ЕХ-ны улсын төрийн дээд албан тушаалтнууд ирж уулзсан ба мөн Америкийн нэгдсэн улс ч тэдэнтэй хамт гэдгээ илэрхийлж байгаа юм.
Яагаад эсэргүүцэгчидийн тоог нэмэх болов?
Магадгүй энэ нь нэг талаас зохион байгуулалттай болж хувирсан боловч эсэргүүцэлийн хөдөлгөөн эхлээд удаагүй байхад шөнө дунд Беркут /тусгай багийнхан/ -ууд Евромайдан дээр хоноглож буй хүмүүсрүү дайрч хөөж, зэрлэгээр харьцаж буй бичлэг нэтэд уг шөнийн маргааш өглөө нь тавигдсан нь олон хүмүүсийг дургүйцэхэд хүргэсэн нь олон хүний дэмжилэг авахад хүргэсэн байх талтай. Ингээд цаашлаад намуудын идэвхитэн дэмжигчид өөрсдийн намын толгойлогч нартайгаа нэгдэж эхэлсэн шиг байгаан.
Украинчууд ЕХ-д яагаад элсэхийг хүсээд байна?
Украинчуудын энэхүү хөдөлгөөн нь нэг талаасаа хувьсгал ч нэрлэгдээд байгаа зүйл нь ЕХ-нд элсэх зорилготой боловч нөгөө талаасаа Оросын хараа хяналтаас гарахад илүү их сонирхол байгаа болов уу гэж ажиглагдахаар. Учир нь ЕХ-д элсэх ажиллагаа бүрт нь ОХУ хориг тавьж шантаж хийсээр ирсэн юм. Сүүлдээ Украины чихэр жимс гэх мэт ОХУ-руу экспортын олон бүтээгдэхүүнд хориг тавьж Украинаас импортлохгүй байх шийдвэр гаргаж байлаа. Энэ нь мэдээж Украины эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан нь дамжиггүй, түүгээр ч зогсохгүй Украин ОХУ-н мөнхийн хэрүүл бол хийн түлшний асуудал юм. ОХУ ч үүндээрээ үргэлж Украиныг хүнд байдалд оруулдаг. Гал дээр тос гэгчээр одоогийн Ерөнхийлөгч Виктор Янукович-г ОХУ-н талын хүн ч гэж үздэг. Харин ЕХ-д элсэх гарын үсэг зурах үеэр В.Януковичод болон Ерөнхий сайд Азаровт ОХУ мөнгө амалсан гэж хүмүүс хардаж байгаа юм. Түүгээр ч зогсохгүй гарын үсэг зурах тухай яригдасны дараагаар ОХУ "Бид Украинд туслах боломжтой цорын ганц улс, тэдэнд биднээс өөр туслах газар байхгүй, тиймээс ч хийн түлшний үнээ бид хямдралтай үнээр УКраинд нийлүүлж санхүүгийн тусламж үзүүлнэ" гэх зүйлсүүдийг ч цацаж эхэлсэн.
Украин улсад хээл хахуул газар авч, хууль мөнгөтэйд үйлчилэхээ больж хэв журам алдагдсан нь мөн ЕХ-д элсэх хүмүүсийн хүслийг бадрааж байна. Тэд ЕХ-д хууль дүрэм байна, тэнд хэв журам байх ёстой зарчимаараа хэрэгжиж байна хэмээн ярьж байлаа.
Беркутууд илүү болгоомжтой харьцдаг болсон шиг.
Украины тусгай хүчний Беркутууд анхны дайралтаараа олон хүний дургүйг хүргэсэн бичлгийг нэтэд тавигдсан цагаас хойш бослого улам хүчээ авч эхэлсэн. Харин тэр шөнө хэн тушаал өгч ажиллагаа явуулсан нь тодорхойгүй нэг нэгэндээ бурууг чихсэн асуудал дээгүүр өрнөж буй талаар нэгэн телевизийн сувгаар үзэж байлаа. Үүнээс хойш тусгай хүчнийхэн болон дотоодын хамгаалах цагдаа цэргийнхэн босогчидтой маш болгоомжтой ханддаг болсон шиг санагдсан юм. Нэг шөнө Беркутууд Евромайданруу дайрна гэсэн мэдээллийн дагуу нэтээр дүүрэн байгаа олон онлайн дамжуулалтуудыг харж шөнө дунд хүртэл суусан юм. Тэр үед үнэхээр Евромайданыг хэдэн талаас нь бүсэлсэн байсан ч эсэргүүцэгчидийн босгосон хаалтуудыг нурааж орохоос өөрөөр хүмүүст гар хүрээгүй. Үүний өмнө ч мөн тэмцэгчид Беркутын хамгаалалтанд тэрхүү хүйтэнд зогсож байсан цэрэг цагдаа нарыг их бага хэмжээгээр хооллож, чихэр жимс өгч байгаа харагдсан ба тийм ч зурагнууд нэтээр цацагдаж байсан юм. Үүний дараагаар мэдээ гарчиглан суухад Дотоодыг хамгаалахын цагдаа цэргийн хүчнийхэн эсэргүүцэгчидийг бүслэн зогссон байсан байрлалдаа өөрсдийн хамгаалах хэрэгслийг орхиод гэр гэртээ харьцгаалаа ч гэсэн мэдээлэл байлаа, мөн өөр хотоос нэмэлтээр ирэх ёстой байсан Беркутууд "Бид энгийн иргэдтэй мөргөлдөхгүй" хэмээгээд тушаал биелүүлэхээс татгалзаж ирсэнгүй ч гэсэн мэдээнүүд украины том жижиг мэдээллийн сайтуудаар цацагдаж байсан нь тэд ч мөн тэднийг дэмжиж, улс төрчидийн тоглоомын хүү болохоос татгалзаж, залхаж байна уу гэмээр харагдсан.
За ерөнхийдөө миний харж байгаагаар иймэрхүү л зүйл өрнөөд байна. Харин манай Монголын сэтгүүлч хэвлэлийнхэн ямар мэдээллээр тэгэж Монголчуудыг айлгаад байдаг юм бүү мэд, эсвэл өөрсдөө нэмж хачирлаад байдаг юм уу юу юугүй л Украинд иргэний дайн үүсэх хэмжээний юм яриад байх шиг байх юм. Энд тайван байна, зөвхөн Евромайдан дээр л эсэргүүцэл явагдаж байгаа болохоос бусад гудамж талбай, хотуудад шинэ жил болох гээд л амьдрал хэвийн үргэлжилсээр байгаа. Хэрэв мэдээлэл хангалтгүй байдаг юм бол сэтгүүлч нар минь нэт сайн ух, хаа сайгүй Евромайданд юу болж байгаа талаар олон онлайн дамжуулалтууд байгаа, тэдгээрийг яг одоо газар дээр нь юу болж байгааг хар.
Манай сэтгүүлчидийн сүржин зан уу? эсвэл худал мэдээллээс болоод уу олон хүмүүс чи зүгээр үү? наана чинь зүгээр үү? битгий гадуур дотуур яваарай, чи амьд уу гэсэн асуулт зөвлөмжүүд салахаа больсон.
Ахиад сэтгүүлч нараас гуйхад наад хөөрөгдөлөө болихгүй бол бид нар яахав гэхэв Монголд байгаа олон хүний сэтгэл санааг зовоогоод байна шүү.
Юу болж байгаа талаарх богино хэмжээний видеог эндээс үзээрэй. Сайхан тоглоод,концерт үзүүлж, төрийн дуулалаа хамтдаа дуулаад л амьдарцгааж байна.
Юу болж байгаа талаарх богино хэмжээний видеог эндээс үзээрэй. Сайхан тоглоод,концерт үзүүлж, төрийн дуулалаа хамтдаа дуулаад л амьдарцгааж байна.
Leave a Comment