Дараагийн унших ном
Миний энэ жил уншина гэж төлөвлөсөн номнуудын нэг нь Отгон багшийн "Физиологийн үндэс" нэртэй ийм ном байгаан. Энэ хичээлийн жил зарим нэг мэргэжлийн номоо дахин нээж харая гэж бодсон маань энэ юм л даа. Монголд ЭМШИУС-н оюутан байхдаа тухайн үедээ л бас овоо үнэтэй байсан ном, одоо мэдэхгүй байна. Тэр үед авчихаад наашаа ирэхдээ л чирээд ирсэн нь ингээд унших номын маань жагсаалтанд орсон байгаа нь.
Юмны цаад мөн чанарыг мэдэж ойлговол дараагийн асуудлууд нь арай ойлгоход хялбар болдог байх гэж боддог бодлоороо ерөнхийдөө ямарваа өвчний патогенез-г нь сонирхож уншдаг. Тэгэх ч хэрэгтэй байдаг.
Ямартай ч өнөөдөр Эдийн засгийн алуурчны наминчлалыг уншиж дуусгасных үргэлжлүүлээд энэ номоо нээж эхэллээ. Дараа нь унших бас зөндөө номнууд байна. Мэргэжилийн ч ном байна, мэргэжилийн бус ч байна. Зав чөлөөгөөрөө харж байтал нэг л өдөр дуусгана даа. Тэгэж байтал голоор нь хорхойсоод бас ном авчихна. Ном ч тэгээд сайхан шүү дээ, уншаад л байна. Хааяа залхуу хүрмээр, хааяа сонирхол татаад хамаг төлөвлөсөн ажил нураачихна хэхэ....
Ингээд хүлээлгэнд байгаа миний номнууд
1. "Инээмтгий хүн" роман - Виктор Гюго. /энэ бол миний бүр хамгийн удаан уншиж байгаа ном.Аль өнгөрсөн жилийн зун л эхэлсэн одоо болтол дуусгаагүй л байна/
2. "Эм судлал" М.Чүлтэмсүрэн, Ч.Ерөөлт 2006. /Бас л Монголд оюутан байхдаа худалдаж авч байсан ном, ахин нээж уншихад төлөвлөгдсөн номнуудын ээлжит нь/
3. "Сүйрлийн үрүүд" - Уильям Энгдаль
4. "Чингисхан" В.Ян /Гадныхан манай түүхийн талаар, Чингис хааны талаар юу бичдэг вэ гэдгийг нь уншихыг хүссэндээ захиалж авсан ном минь/
5. "Моя победа над раком" Анита Мурджани /Хавдараар өвдөж, өвчнөө хэрхэн даван туулсан бүсгүйн тухай бичсэн ном. Эндээс өвчтөний сэтгэл зүйг бас олж харах юм болов уу гэж бодож захиалгаар авсан ном/
6. "Жизнь без границ" - Ник Вуйчич /хөл гаргүй ч үүндээ гутарч харамсдаггүй, харин ч түүгээрээ дамжуулан надад ийм боломж байна, та нарт түүнээс ч илүү боломж байгааг ухааруулан ойлгуулж олны сэтгэл зүйд том өөрчлөлт оруулж байгаа залуугийн гаргасан ном. Эндээс бас их эрч хүчний тухай уншина гэж бодож захиалгаар авсан ном/
ингээд голоор нь бол хичээлийн номнууд орж ирнэ, нэмж ном авна... уншаад байдаг хэргээ. Томчууд одооны хүүхдүүд ном уншихаа больцон гээд байдгийн. Нэг хэсэг тийм л байсан байх. Одоо бол хаана ч явсан залуус ном уншдаг болсон харагдаад байгаа...
Leave a Comment