Galaxy Note II -г хэрхэн форматлах вэ?
Би бол ерөнхийдөө Samsung Galaxy Note утасны фаннат гэж хэлэхэд болно. Яагаад ч юм бусад төрлийн утаснуудаас илүүгээр Note үүд илүү таалагддаг. Өмнө Note 1-г хэрэглэж байгаад өнгөрсөн зунаас Note 2ыг хэрэглэж эхлэж сэтгэл ханамж өндөр байсан боловч 3 нь гарч ирээд хурдыг нь үнэхээр гүйцэхгүйгээ ойлгож эвлэрсэн. Ер нь NOTE ашигладаг хүмүүс надаар хэлүүлэлтгүй түүний давуу талуудыг нь мэдэж байгаа байх. Хүмүүс том л гэдэг юм, гэлээ гэхдээ томынхоо хэрээр өөрийн гүйцэтгэх ёстой, түүгээрээ давуу байх үзүүлэлтүүдээ гаргасаар байдаг.
Харин өнөөдөр олон хүмүүсийн асуугаад байдаг яаж форматлах талаар богинохон зүйлийг оруулахыг хичээлээ. Олон хүн үүнийг мэддэг ч бас олон хүн мэдэггүй. Үүнд хэцүү зүйл ердөө байхгүй ч юуны түрүүнд анхааруулах зүйл бол таны утсан дээрх бүх мэдээлэл устаж байхгүй болно гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тиймээс форматлахаасаа өмнө хэрэгтэй зүйлүүдээ бүгдийг нь компьютер дээрээ хадгалаад авах хэрэгтэй. Үүнд:
- утасны дугаарууд
- зурагнууд
- дуу хөгжимнүүд
- бусад хэрэгцээтэй таны тэмдэглэж авч үлдсэн файлууд.
Харин апп-уудыг бол дараа нь санаа зовох зүйлгүй Play Store оос ахиад л татаад авч болно.
Жич: Нэг зүйлийг тодруулан хэлэхэд одоогийн миний зааварлах заавар маань Android 4.3 version дээр хийгдэх үйлдэл тул таныхтай зөрж магадгүй шүү. Утасныхаа version-г 4.3 болгоод багагүй хугацаа өнгөрч байна.
Эхний алхам.
Утасныхаа Settings рүү орж зурагт харуулсан шиг Account хэсэг рүү орно. Дараа нь хамгийн доор байрлах Backup and reset цэс рүү ороорой.
Backup and reset цэс рүү орсны дараа энэхүү зурган дээр харуулсан шиг цэс харагдана. Хамгийн доор байрлах Factory data reset -г дарснаар танаас ахин асуух болно энэ үйлдлийг хийх эсэхэд итгэлтэй байгаа талаар. Ингээд зөвшөөрснөөр таны утсанд маш хурдан шинэхэн юм шиг болгоод өгнө.
За ингээд танд амжилт хүсэе.

Leave a Comment