Аз жаргалын өдрөөр

Өнгөрсөн Пүрэв гарагт (20.03.2014) Аз жаргалын өдөр гэж өдөр тохиодог юм гэнэ. Би тэрийг нь яаж мэдэхэв, орой гэртээ ирээд нэтээ ухаж байсан твиттер, фэйсбукээр л жаргасан хүмүүс байхыг нь харж тийм юм байдгийг нь мэдэж авлаа.
Өмнө нь хэлж байсан даа, өглөө болгон автобусанд надтай хөгжилтэй, инээдийг минь хүргэсэн зүйлс тохиолддог гэж.



Тэр аз жаргалын өдрөөр нь өглөө автобусандаа хоцрох шахан гүйж ороод зогсож байсан учиргүй ганган охинтой таарлаа. Хумсаа улаанаар будчихсан цэцэрлэгтээ яваа охин бололтой. Цонхоор элдвийн зүйлсийг харж явна. Тэсэлгүй эгдүү хүрээд зургийг нь сэмээрхэн авчихлаа.
Харин дараагийн нэг бяцхан найз маань Таня. Насаа хэлчих гэсэн ичээд хэлэхгүй хэрнээ замд таарсан хаягнуудаас ганц нэг мэддэг үсэг байсан уу эсвэл худлаагаасаа үсэг нэрлээд байсан уу хэлж инээд алдаад л аальгүйтээд байсан. Өглөө явахдаа хумсаа будсан охинтой таарч, орой нь харихдаа Таня-тай таарч аз жаргалын өдөр нь бөөн аз жаргал, эгдүүгээр өндөрлөх шив дээ. :)))



Комментариев нет

Технологии Blogger.