Наурузын баяр болж би амрав
Өнөөдөр хэдий ажлын өдөр болов ч Наурузын баяр тохиож би амрав. Ангийнхан бүгд энэ баяраа тэмдэглэх учир сургуулиас чөлөө өгөв. Гэтэл би ганцаараа хичээлдээ явна гэдэг .... ойлгомжтой тээ? :)) Ингээд багш амрах зөвшөөрөл давхар надад өгөв. Долоо хоног бүрийн баасан гараг хичээлдээ явдаг хүн өнөөдөр гэртээ суусан нэг л сайхан санагдахгүй байсан болохоор Плов -ын хамаатан Будаатай хуурга гэж Монгол найзыг хийж идчихээд аппаратаа аваад хаврын тэнгэр дор гарч жаал алхав. Ажлын өдөр болохоор хүмүүс ч миний алхаж байгаа газраар цөөхөн байлаа. Хүүхдээ салхилуулж явсан ээжүүд, бяцхан жаалууд л таарна. Ингээд тэр бүтээлээсээ сонирхуулая.
Хашаандаа энэ онгоцыг авчраад тавьчихлаа. Саяхан задалж зараад дуусаж байгаа юм. Одоо нөгөө Малайзын алга болсон БОИНГ байгаа шдээ. Тэрийг зарах гээд зар тавьчихсан байгаа. Авах нь аваарай :))) |
Дайсны цэргүүд ингээд тоглож байна. |
Цаг хугацаа урссаар. |
Альтанка ба наана нь салхинд суугаад хөгжим сонсож,тэнгэр өөд харж суугаа эмэгтэй. |
Ээж нар хүүхдүүдээ салхилуулаад алхаж байна... |
Нугас байхаа, ирцэн ингээд л усандаа умбаж хөвөөд л... |
Ингэж өнгө ялгаж янзлах сонирхолтой болоод байгаа. Хар+Өнгө |
Энд нэг гоё юмнуудын нэг нь иймэрхүү амралтын газрууд хаа сайгүй. Үнэ төлбөргүй. Ирээд найз нөхдүүдтэйгээ махаа шатаагаад ярьж хөөрөлдөөд инээлдээд сууж байхад бүх газар нь бэлэн. |
1908 онд баригдсан л цэцэрлэгт хүрээлэн юм шиг байгаан. |
Бяцхан арал :))) |
Ямар чөтгөр нь шүгэлсийн иймэрхүү ганцаар нь зураг авах сонирхолтой. Эсвэл би ганцаардаад байгаа юм болов уу? |
Иймэрхүү юмнууд бол хаа сайгүй бас байнаа байна. Манайд бас нэг иймэрхүү юм хийчихвэл залуус маань дуртай л байна байх. |
Хаа хүргэхнэ вэ зам минь.... |
Нөгөө л нэг ганц обьект. Ганцаардал |
Миний амьдардаг Сумы гэж хотын билэг тэмдэгтэй хашлага. |
Leave a Comment