Танихгүй захидал

Мэйлээ өнөөдөр шалгасан нэгэн танихгүй хаягнаас мэйл ирж,задлаад уншсан их гоё шүлэг байна. Яг надад ч ирсэн юмуу андуурсан ч мэйл юм уу мэдэхгүй юм. 30нд л ирсэн мэйл байна. Юутай ч хариуд нь баярлалаа гээд явуулчихлаа  
Хэрэв энэ хүн энд уншиж байгаа бол энэ шүлгийг нь уншиж, аудио хэлбэрт шилжүүлж өгнө өө... Зөндөө их баярлалаа.



Гоё шүлэг юмаа,


Чи зүрхээ дараад, гуниглаад л суух юм
Өр өвдөм чимээгүй хашгирааныг нь
Өөрөөсөө өөр хэнд ч сонсгохгүй гээд л сууна уу
Чиггүй алсыг ширтээд санаа алдаад суух юм
Сэтгэл, итгэл, хайраа зориулсан хүн чинь
Сүйн урилгатай захиагаа хаалган дээр чинь орхиод явчихаж уу
Амьдрал баян гэдгийг олон хүн чамд сануулж
Анд найзууд чинь хүртэл сэтгэлийг чинь засаж байгаа ч
Бүхнээ зориулсан хүнээсээ итгэлээ алдах мөчид
Зүрхнээ ямар зовлонтой аялгуу эгшиглэдэгийг би мэднээ
Гэхдээ
Эргэх хорвоо учраас ирэх учрал бий
Эхлэл төгсгөл хоёр нэгэн цэгт л огтлолцдог юм
Ямар олон сэтгэл чамайг хайрладгийг санаж
Инээмсэглэлээ битгий хаяарай
Зүрхээ битгий царцаагаарай

Комментариев нет

Технологии Blogger.