Зураг авдаг болоод удаагүй ч өмнө нь утсан дээрээ мэр сэр нууцаар гэх мэтчилэн хүүхдийн зураг авдаг байлаа.Харамсалтай нь хаана хийгээд өөрөөсөө нуусныг би таашгүй ээ... :))
Хүүхэд гэж ер нь их хөөрхөн, цаанаа л нэг цэвэр ариухан, гэрэл гэгээ байх юм даа. Надаар хэлүүлэлтгүй үүнийг мэддэг, мэдэрдэг хүмүүс зөндөө л дөө. Гэхдээ надад бол яагаад ч юм жоохон охидууд нь илүү сайн байх шиг байдгийн. Хөвгүүд нь бол нэг их тийм биш.
Жишээ нь өглөө хичээлдээ явах гээд автобусанд суух үед цэцэрлэгтээ явж байгаа хүүхдүүдтэй таарна, эсвэл орой харьж явахад нөгөө хэд маань буцаж яваатай нь бас автобусанд таарна. Тэр үед ихэвчилэн охидууд нь л их өөдөөс харна, инээнэ, юмаа гайхуулна бүр эргэн эргэн харна :)
Саяхан нэг охин ээжтэйгээ хажууханд сууж байлаа. Ороод суусан өөдөөс учиргүй хараад л байна. Инээсэн чинь бас хараад л байх юм. Тэгэж байтал гэнэт нүүрэн дээр нь нар тусаад цоччихлоо, тэгснээ эргээд л миний өөдөөс хараад байхаар нь нэг нүдээрээ ирмэсэн чинь инээснээ нэг нүдээрээ ирмэж чадахгүй хоёр нүдээ аньж байна. Ээжинхээ өвөр дээр тийчилж тийчилж нэг юм хайж олсноо надад харуулж гайхуулж байна. Тэр нь жижигхэн яагаан цүнх :)) Ингэж байтал цэцэрлэгийнх нь буудал ирээд буух болсон чинь буухынхаа өмнөхөн надруу эргэж харснаа хөөрхөн гараараа далласанаа "ПОКА" гээд буучихсан, би ч өөдөөс нь пока гээд инээгээд л үлдлээ.
Мөн жилийн өмнө хоол идэх гээд ангийнхаа охинтой хамт хоолны газар оров. Тэр үед хүүхдийн эмнэлэг дээр хичээл орж байсан болохоор хаашаа л харна хүүхдүүд. Хоол идэх ширээн дээрээ суугаад хоолоо аваад суусан чинь эсрэг талын ширээн дээр бид хоёрын өөдөөс нэг 2-3 н настай охин аавтайгаа хамт бас хоол идээд сууж байна. Надруу харж инээснээ гэнэт муухай харчихлаа, гайхаад харцыг нь дагуулаад харсан чинь манай ангийн охин руу хараад муухай харчихдаг юм даа... Бид хоёр бүр инээдээ барьж дийлэхгүй хоолоо ч идэж чадахгүй баахан инээлээ. Тэгсэн бүр яалт ч үгүй надруу харж инээгээд нөгөөдөх рүү маань хараад муухай хараад байдаг юм байна. Тэгсэн "чамайг харамлаад байх шиг байна, надад хөвгүүд нь сайн, чамд охидууд сайн байдаг" гэж ярьж байсан хэд хоногийн өмнө бас нэг тохиолдлоор бид хоёр тэрийг санаж ахиж ярив.
Энэ мэтчилэн хөөрхөн хөөрхөн тохиолдлууд зөндөө л байдаг юм. Тийм ч утгаараа би хүүхдийн зураг авах дуртай. Одоохондоо цөөхөн байгаа ч дараа нэмж гоё гоё зураг нэмнэ ээ...
|
Тэмүгэ ээжтэйгээ. Төрөөд хамгийн анх нүдээ нээхдээ хүн гэж намайг харсан юм. хэхэ. |
|
Энэ дөрвийн хамгийн бага нь л хөөрхөн харагдаад байдаг юм. |
|
Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар өвөө эмээтэйгээ явж байхдаа надтай таарч танилцан бяцхан украин охин Алиса. |
|
Эмэгтэй хүүхэд гэж нэг л сонин байгаалаасаа ийм сонин өгөгдөлтэй төрдөг шиг байгаан... |
|
Өвөөгөөрөө чихэр авахуулаад, өвөөдөө хөтлүүлээд жаргалтай яваа охин :) |
Leave a Comment