Өнөөдрийн хандлага маргаашийн үйлдэл

"Өнөөдрийн хандлага маргаашийн үйлдэл". Ийм зүйл бодож өнөөдөр өглөө хичээлдээ явж хүрлээ.
   Украинд ирсэн цагаас хойш миний хувьд дандаа сонин санагдаж харагддаг байсан зүйл минь бол олон нийтийн тээврийн хэрэгсэлд явахдаа өөрөөсөө ахмад настай хүмүүст тэрийн болгон суудал тавьж өгөөд байдаггүй зүйл. Одоо хэдий дассан ч заримдаа энийг харахад эвгүй л байдаг юм.
  Жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэдтэй хүн,түүнийгээ тэврээд, хөтлөөд нийтийн тээврийн хэрэгсэлд орж ирэхэд хүмүүс суудал тавьж өгнө, өвчтэй хүнд суудал тавьна,өндөр настанд хааяа босож өгөн. Гэхдээ л өндөр настан ахмадуудад суудал тавьж өгөх нь ховор. Хүүхдэд бол тавьж өгч суулгана. Үүнээс нь бодохдоо хүүхдэд ингэж суудал тавьж өгч хүмүүжүүлснээр тэд нар нь том болоод хүүхдэд л суудал тавьж өгөх ёстой, томчуудад суудал тавьж өгөх тухай бодолгүй өссөн юм уу? эсвэл манайхны ярьж заншисан шиг хүнд суудал тавьж өгөх нь өөрийг нь хөгшин гэж бодож байна гэсэн үзэл ч юм уу нэг тийм ойлгомжгүй асуудал.
   Одоо харин өнөөдөр тохиолдсон явдалаа бичэе.


Өглөө босоод алдарт улаан автобусныхаа цагийг тааруулж гараад явлаа. Өнөөдөр хүн ихтэй, дээр нь манай алдарт автобус маань Нийгмийн даатгалаар буюу тэтгэвэр тэтгэмжийн
сэмээрхэн таягны зургийг нь авав
үнэмлэхтэй бүх хүнд үнэгүй үйлчилдэг автобус болохоор ч тэр үү яарсан хэдэн оюутантайгаа өглөөнөөс орой хүртэл чихцэлдэн, шахцалдан барин нөгөө өвөө эмээ нар тасрахгүй. Ямар сайндаа бид нар бухимдахдаа "юугаа хийж эд нар ингэж их явж хүнд гай болдог байна аа" ч гэж ярих үе гарна. Хөгшин настай, гэртээ уйдсан хөгшдөд бодвол ийшээ тийшээ явах ажил хүн л юм болохоор байдаг л юм байлгүй. Ингээд явлаа. Замынхаа тал хувьцаа орох үеэр нэгэн өвөө эмээ хоёр орж чахцалдааныг нэмэгдүүллээ. Эмээ таягтай, харваас манай хотын суурин иргэн биш, ямар нэг тосгоноос л яваа бололтой өвөө эмээ хоёр. Харваас өндөр настай юм аа, миний багцаалснаар бол 70 гарсан уу эсвэл 70 орчим насных болов уу... Гэтэл өвөө эмээ хоёрт суудал тавиад өгчих хүн нэг ч алга, эргэн тойрноо харлаа, ямартай ч тэр хоёроос л дүү насны хүмүүс суудал эзэлцгээсэн байдалтай харагдана. Таягийг нь авч хэлэлцэж бодож байгаа ч юм алга, насны тухайд бодох ч хэрэггүй. Ахиад л дээр өгүүлсэнчилэн яагаад эд суудал тавьж өгдөггүй юм болоо гэж бодохдоо зургийг нь сэмээрхэн дарсан нь энэ. Ашгүй суудал гарахад эмээ суулгүй өвөө суучихваа. Эд нар бас сонин, өвгөн эмгэн хоёр ч юм уу нас нэлээн ахисан эхнэр нөхөр хоёр явж байхад эмэгтэйгээ эхлээд суулгахаас илүүтэйгээр эмэгтэй нь эрэгтэйгээ суулгахыг нь яана. Юу гэхлээр өвгөнөө суулгачихна, эмгэн зогсож л байна. Харин залуучууд бол эмэгтэй нь л мэдээж сууна л даа. Эрэгтэй нь соёлтой юм чинь.....

Энийг уншаад зарим хүмүүс Монголд ч гэсэн гэж ирээд хэлэх л байх. Яг зөв би энэ нийтлэлээрээ гүйцэд ойлгож чадаагүй Украин соёлын тухай ярих гэсэндээ бус Монголд маань ч гэсэн их яригддаг олон нийтийн тээврийн хэрэгсэлд настай хүмүүст суудал тавьж өгдөггүй залуучуудын тухай л цаад санаагаа илэрхийлэх гээд байгаа юм. Харсан ч хараагүй дүр үзүүлж цонхоор гөлөрч сууна, чихэвчээ зүүчихээд юу ч болоогүй юм шиг. Өвөө эмээ нар нь нөгөө хэдийг загинаж, цаашлаад хэрүүлдээ тулна. Арай муухай. Настай хүнийг хүндлэх тухай ойлголт ер нь их үгүйлэгдэж байгаа юм шиг надад санагддаг болсоноо юуг нь нуухав.
   Нөгөө талаас нь харвал өнөөдрийн өвөө эмээ нарт суудал тавьж өгөхийг багаас нь сургаж хүмүүжүүлээгүй одоогийн энэ ахмад настануудын буруу байж ч болох юм. Хүмүүсийн буруугаа чихэх дуртай нөгөө нэг нийгмийн шилжилтийн үед хүүхдүүдийн хүмүүжилд анхаарал бага хандуулснаар өнөөдрийн нийгмийн дийлэнх нь ийм болсон ч байж болох л байх.
  Гэхдээ би энд одоогийн байгаа асуудлын, хөндсөн сэдвийнхээ буруутанг хайхдаа биш хэрэв та, таныг өндөр настай болсоны дараа залуу үе чинь танд суудал тавьж өгөөсэй гэж хүсч, тэдэнд хүндлүүлэхийг хүсэж байгаа бол өөрөө одооноос эхлээд одоогийн өндөр настануудад суудал тавьж өгч, тэднийг хүндлэхийг хүсэе. Хэлж ярьж, үглэн дуулахаас илүүтэйгээр таны, бидний гаргаж байгаа үйлдэл бидний хойч үеийнхэнд илүү үлгэр дуурайлал, хүмүүжил болох нь дамжиггүй.

Миний хэлэх гэсэн санаа бол ердөө л энэ. Тиймээс гарчигаа ч ингэж өгсөн нь учиртай юм.

Өнөөдрийн таны хандлага, маргаашийн үйлдэл болно. Тэрхүү үйлдэл нь тан дээр хэрэгжих юм шүү.

Комментариев нет

Технологии Blogger.