Ай, сайхан ном...
Номоо гэж.... Хэн нэгний бодол, авъяасаар хөглөгдөж миний, таны оюунаар амилсан гайхамшигтай ертөнц юм даа...
Би нэг их ном уншдаг байгаагүй, бага ангид заавал унших ёстой номсыг уншиж тэмдэглэгээ хийж ир гэж багшийг амралтаар лүндэн буулгахад нь номын санд улиралын амралтаараа очиж эхэндээ овоо гайгүй уншиж байгаад сүүлд нь голоос нь, төгсгөлийг нь уншиж дэвтэр дээрээ тэмдэглэчихээд багшдаа уншсан гээд үзүүлчихдэг хүүхэд байж билээ. Дунд ангид орсноосоо хойш Уран зохиолын хичээл дээр л богино хэмжээний өгүүллэг, тууж, зохиолуудыг уншиж байснаас нэг их ном унших сонирхолтой байгаагүй юм.
6-р ангидаа анх удаа иргэний зориг гаргаж зуныхаа амралтаар гэртээ ганцаараа байхдаа "Унаган тахийн дууль" нэртэй романыг уншаад нутагтаа буцан ирэх тахийн дүрийг сэтгэлдээ буулгаад сэтгэл хөдөлж нулимс цийлэгнүүлж байж билээ. Харин дараа нь ахиад л ном уншихаа больж ажил, өөрийн өөр бусад компьютер, дуу хөгжим, радио гэсэн сонирхолдоо түүртээд уншилгүй бас завсарласансан.
1-р курсээ төгсөөд зуныхаа амралтаар мөн гэртээ хийх юмаа олж ядан суухдаа электрон номнууд гарсан байсныг олж аваад ком дээрээ "Зуун жилийн ганцаардал" номыг уншиж Альцгемерээр өвдсөн тосгонд эртний танил худалдаачин нь эм авчирч өгч тосгоныг авардаг тэр хэсэг мөн сэтгэл хөдөлгөж байсныг санаж байна. Ер нь номыг байнга уншаад байдаггүй хүн Украинд ирсэн цагаасаа арай илүү дэвшилттэйгээр уншдаг болж дээ. Ихэвчилэн Уран зохиолын номнууд. Зав чөлөөгөөрөө ном эргүүлэн суух гоё байдаг юм. Хэн нэгэн авъяаслаг нэгэн өөрийн бодож, төсөөлж, олсон үзсэн зүйлсээрээ тулгуурлан ном зохиол туурвиж түүнийг нь төсөөлөн бодох чадвараараа заримыг нь бүр хэтрүүлэн өөртөө төсөөлж уншихад өөр цаг үе, орчинд очсон мэт санагддаг нь их таалагддаг юм. Заримдаа дүрүүдийнх нь голд нь орцон цуг явж л байна. Эсвэл ингэчихгүй тэгчихгүй гэсэн шиг тэдний дотор сүнс шиг, хэлэе ээ хэлж чадахгүй, хэлэхгүй байя аа бас л чадахгүй дэмий л дотроо бухимдан сууна. Тэрийгээ бодохоор хөгжилтэй ч тухайн үедээ харуусал, харамсал, гуниг бүхнийг мэдрэн суудагсан.
Өөр бусад номнууд гэвэл илүү сэтгэл зүйн талын номонд сонирхолтой юм уу даа. Багадаа Сэтгэл зүйч ч болдог юм билүү гэж бодож байсан болоод ч тэр үү хэн нэгний туулсан зам, чадсан зүйлсийг уншиж түүн дээр дүгнэлт хийж, бусадтай харьцахад туршлага болгож ашиглахад хэрэгтэй байдаг шиг санагддаг юм. Тэгснээр өөр бусад ижил төстэй хүнийг ойлгоход хялбар болдогт нь дуртай.
Ном чи гоё шүү... !!! :))

Leave a Comment