Өнгөрөгч амралтын өдөр буюу 5-р сарын 25ны Ням гараг. Украины ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгууль тохиосон өдөр байлаа. Гэхдээ сонгууль гэхээсээ илүүтэйгээр хүмүүс энгийн л амралтын өдөр мэт амарсаар. Гадаа ч гоё байсан.
Ням гараг бол миний хувьд яг л өөртөө цаг зарцуулдаг өдөр юм л даа. Жишээ нь би юу хүснэ, юунд цаг гарагахыг хүснэ түүндээ цаг гаргаж өнгөрүүлдэг гэсэн үг. Энэ өдөр харин нэг найз маань өөрийнхөө сонирхол нэгт найзуудтайгаа үзүүлэх бяцхан арга хэмжээнд урьсан юм. Нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн зүлгэн дээр хөгжимөө барьж ирээд түүнийгээ тоглож, сонирхсон хүмүүс үзүүлж харуулж, бусад өөр төрлийн зэмсэг сонирхдог залуустай нийлж тоглож дуулж хуурдан өнгөрүүлнэ. Энд залуус ингэж л амарч байна... Жишээ нь энд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс цугласан байгаа, манай найз гэхэд л мэдрэлийн эмч хүн шүү дээ...
Ингээд энэ өдөр авсан хэдэн зурагнуудыг сонирхоорой.
|
Дугуй унах биенд сайн шүү. Удахгүй Дугуйтай Улаанбаатар болох байх гэж их нийслэлдээ ерөөе. |
|
Манайхны нэрлэдэгээр таазны бүжиг сонирхогч бяцхан охин. Эгчтэйгээ нийлж хөгжимийн аянд бүжиг бүжиж сонирхон цугласан олонд бэлэг барилаа. |
|
Индианчуудын сүсэглэн дээдэлдэг DREAM CATHCER гэгчийг чихэндээ зүүж, бас ч үгүй их дэгжин хувцаслан нөхөр хэхэ. Модны цагаан юм хийсээд хамраа чихэмхэж байна. Бас нэг хөгжимчин |
|
Энэ хэд бол анхлан сонирхогч нар. Энд ирж хэрхэн тоглох тухайгаа заалган туршлага судалж байгаан. |
|
Гитарчин, бөмбөрчин, дуучин. Чөлөөтэй. |
|
Араб, Африк өөр хаанах хаанахын гэчихэв дээ олон үндэстэний хөгжимийн зэмсгүүдээр эгнээгээ нэмэгдүүлсээр байгаа гэсэн. |
|
Дээр хэлсэнчилэн энэ өдөр Украин улсын ээлжит бус Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөр байлаа. Мэдээж өөрийнхөө 7 жил амьдарсан газар орноо хайрлалгүй яахав. Тиймдээ ч би энэ зургийг авсан юм. Украин улсад минь ЭНХ ТАЙВАН ноёлож, ард иргэд нь эрүүл саруул, амар жимэр амьдрах болтугай. |
Leave a Comment