Тагтаачин болсон нь...

Ялалтын баяраар цаг үеийн байдлаас болоод парад яваагүй. Тэр үеэр үймээн дэгдээгчид цугласан олныг өдөөн хатгалага хийж олныг хамарсан үймээнээс сэргийлэн улс даяараа парадыг цуцалсан юм. Энэ өдөр хүмүүсийг ч гэр гэртээ амрахыг санал болгосон ч хүмүүс тэрийн болгон бүгд гэртээ амарсангүй. Сайхан нартай өдөр байсан учир бүгд гэрээсээ гарч салхинд гарах нь гарч, баатрууд дээрээ очиж цэцэг өргөн, мөнхийн галан дээр хүндэтгэл үзүүлж байсан юм.
 Би харин жоохон гадуур алхаж хүмүүсийг ажиглаж суунгаа тагтаа хоололсон юм. Ингээд бяцхан "Тагтаачин" болов. Тэрүүгээр цугласан хүмүүс гаран дээрээ суулгахыг оролдож байсан ч суусныг нь би хувьдаа хараагүй ч харин миний гаран дээр хэд хэдээрээ ирж суугаад хооллож байсан, дараа нь сонсоход сайн хүний гаран дээр сууж хоол иддэг гэсэн яриа байдаг гэнэм. Би тэрэнд нь онгиров. Гэхдээ тэр олон дотор цорын ганц би л сайн байв ч гэж дээ хэхэхэ...
За тэгээд цаашаа юу болсныг доор зурагнаас сонирхоорой.


Ийм л юм болсон юм даа...













Комментариев нет

Технологии Blogger.