Хүмүүсийн гоо сайхны үнэлэмж нь яацарцын...


Өнгөрсөн шөнө Европын холбооны телевизуудын зохион байгуулдаг нэгэн том тэмцээн болох дууны Евровидение 2014 59дөх удаагаа Дани улсад амжилттай зохион байгуулагдлаа. Ялагчаар Австрия улсыг төлөөлөн оролцож буй Кончита Вурст 290 оноогоор бусад оролцогчидоосоо хол тасархай тэргүүлсэн байна. Украин улс 6-р байранд орлоо.
Гэхдээ надад нэг зүйл сонин санагдаад, шулуухан хэлэхэд таалагдсангүй. Эр эм нь

мэдэгдэхгүй хүн гарч ирээд дуулахын, сонин содон харагдахаараа түрүүлчихийн. Энэ оролцогчийг нь эмэгтэй гэх үү эрэгтэй гэх үү. Мэдээллийг нь харахад эмэгтэй хувцас өмссөн л эрэгтэй бололтой. Аливаа юманд их бага хэмжээгээр зөв үлгэр дуурайлал гэдэг юм баймаар санагдах юм. Хүний гоо сайхны үнэлэмж өөр өөр, түүгээр ч зогсохгүй цаг хугацаа өнгөрөх тусам энэ нь цагаа үеэ дагаж өөрчлөгдөж байдаг олон жишээ баримт бий. Европчуудын гоо сайхны үнэлэмж ийм болцон юм уу ч эсвэл одоо ирж буй цаг үед гоо сайхны үнэлэмж нь ийм болж байгаа ч юм болов уу гэж бодох боллоо... Баярлаад уйлж байгаа царай нь ямар ч балиарын... Эмэгтэй хүнийг уйлахад ямар балиар уйлдгийн гэж хэзээ ч бодогдож байсангүй, харин ч эсэргээрэй улам хайр хүрээд өрөвдөх, хайрлах сэтгэл төрдөгсөн. Энэ лав бишээ. Үүнээс нь улбаалаас хаа сайгүй сахалтай зураг хийдэг мода дэлгэрлээ. Удахгүй та нар ч бас харна аа... залхтал энэ нь үргэлжилнэ гээд боддоо, дээр нь ядаж байхад би дургүй.
Нөгөө эргүү алдарт Жириновский хүртэл энэ тэмцээн, энэ ялагчийн тухай мэдээд яриад л авч. Тэр бол ойлгомжтой. Яаж мангартах нь.
Төгсгөлд нь хэлэхэд энэ ялагч нь ёстой хамааралгүй азиа үзэгч надад таалагдсангүй, дуулж байгаа нь ч таалагдсангүй. Энэ бол минийхээр урлаг гэхээс илүүтэйгээр согог, гажиг үзэгдэл л гэж бодож байна.

Ингээд ирэх жилийн Eurovision 2015 Австрия улсад зохион байгуулагдах боллоо. Ирэх жил арай ийм хачин юм болохгүй гэдэгт найдая. 



Комментариев нет

Технологии Blogger.