Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ?


Өнөөдөр 2014 оны 5р сарын 8ны өдөр. Баяртай ч юм шиг, гунигтай ч юм шиг өдөр. Хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй ч ямартай ч ангийн 12 найзын нэг ширээний ард, нэг ангид, нэг палатанд, нэг сандал дээр чихдэлцэн суухдаа сайндаж, муудаж явсан 6 жилийн дурсамжтай үе-дээ нэгэн жижигхэн цэг тавьж, шинэ нөхөрлөлийн шатанд шилжих үе хүссэн хүсээгүй ирсэн тийм л өдөр байлаа.
  Өглөө гэрээсээ гарч явахдаа энэ тухай нэг их бодолгүй гарсан ч яг эмнэлэг рүү орох тэр агшинд өнөөдөр чинь хичээлийн сүүлийн өдөр гэдэг бодол толгойд зурвас хийж хөнгөн гунигт даруулсан юм. Харин ангируугаа ороод нөгөө л хэдэн хөгжилтэй царайнуудаа хараад тэрхүү гунигаа үлдэн хөөчихлөө.

   Манай ангид Монгол, Ирак, Сирия, Туркменистан, Азербайджан улсуудын оюутнууд суралцдаг юм. Хэл соёл шал ондоо эдгээр хүмүүс Укриан соёл дор нэгдэж, нэгэн хүсэл зорилгын төлөө явсаар нэгэнтээ салах цаг болж. Нэг нэгнээ шалгалтан дээр буруу хэлж өгч чадаж тоглоно, багшид асуугдаад санахгүй байхад нь туслах үедээ тусалж, зарим үед нь санаатай шал буруу юм хэлж өгч бас л сахилагагуйтна. Тархин дотор булчин байдаг гэж итгүүлээд хариулуулж байсан үе ч бага курсэд байдагсан. Хөгжилдөж явахын хажуугаар хоорондоо муудаж, тэр нь цаашлаад цагдаагийн газар хүртэл ангиараа дуудагдах үе ч байлаа. Үнэхээр л олон зүйлийг хамтдаа туулж, олон ч шалгалтыг хамтдаа өгч явж.

за за гэнэт харсан бөөн гунигтай юм биччихэж. Энэ өдрийг марталгүй үлдээе гэж бодсондоо блог дээрээ ийн оруулж байгаа юм.

Одоо бидний өмнө төгсөлтийн олон шалгалтууд байна. Цаг төр үймчихгүй бол энэ шалгалтуудаа өгцгөөгөөд бүгд өөр өөрсдийн улс руу сурснаа хэрэгжүүлж, сурснаа бататгаж, ахиж нэмж сурахаар буцна. Өөр олон олон сайхан цаг үеийг ирээдүйд хэдий хол ч хамтдаа бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.
   Хэдий миний бичсэнийг эд минь олж уншиж, ойлгохгүй ч гэсэн солиотой энэ хэдэн нөхдүүддээ чин сэтгэлээсээ амжилт хүсэе.

ВСЕМ УДАЧИ РЕБЯТА!!! Я ВАС ТАК ЛЮБЛЮ :) 

Комментариев нет

Технологии Blogger.