Хөхрөлт яаж үүсдэг вэ?


Сүүлийн үед Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн газрын эмчийг төрөх гэж буй эмэгтэйг машин дотроо чимхэж, базсанаас болж гуя нь хөхөрсөн тухай мэдээлэл яваад олон хүмүүсийг талцуулаад байгаа. Миний хувьд бол эмчийг тийм үйлдэл гаргасан гэж бодохгүй байгаа. Ямар ч эмч хүн үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндэд санаа зовдог болохоос ямар нэгэн байдлаар санаатай хохирол учруулах сэтгэл байдаггүй. Тиймээс хөхрөлт үүсэх процессыг товчхон, ойлгомжтойгоор тайлбарлая. 


Хөхрөлт гэдэг бол зөөлөн эдийн няцралаас үүсэн хялгасан судасны хагарал. Хагарсан судаснаас улаан эс эдийн завсраар гарч хүчил төрөгчгүй, хөдөлгөөнгүй эс үхжиж эхлэх нь автолизис болно. Энэ нь нэг цагийн хугацаа шаардагдана. Үүний үр дүнд улаан эсийн задрал үүсэснээр биливердин бодис гадагшлах ба ногоон өнгөийг үүсгэнэ. Энэ ногоог өнгө дор хаяж 24өөс 48 цаг хүртэл үүснэ. Биливердиний дараа билирубин үүснэ. Энэ бодис шар өнгө өгнө. Энэ хугацаа багадаа 48 цагийн дараа үүснэ. Тэгэхээр эмч хумсалж базсан ч 30мин дараа хөхрөлт үүсэх, гэртээ гарсны дараа ногоорол шарлал өгсөн байдлыг ажиглахад үнэнд арай л нийцэхгүй байна даа.
Хөхрөлтийн патогенез хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал иймэрхүү.

 

Комментариев нет

Технологии Blogger.