Гар утас бидний амьдралд
Өмнө нь гар утасгүй, зөвхөн гэрийн утсаар холбоо бариад яаж болдог байсан юм бол гэх бодол зарим үед хүн бүрт төрдөг байх. Энэ тухай одоо бодоод, одоо өөрсдийгөө утасгүй амьдрана гэвэл үнэхээр аймшигтай санагдаж байгаа биз. Төсөөлөгдөхгүй байна. Гар утсанд сайн тал их боловч бас сайныг дагасан саар зүйлс ч бий. Хэт их ухаантай болж, олон зүйлсийг ганцхан утсаар амжуулж хийдэг болсон нь хүмүүсийн хоорондын амьд харилцааг багасгаж, гэр бүлдэх халуун дулаан уур амьсгалыг ч эвдэж байгааг уншигч та нэг анзаараад үзээрэй. Та бас тийм алдаа хийгээд байгаа юм биш биз?
Ингээд би уг нь аль 2014 оны 7-р сард Укрианы Харьков хотоор явахдаа гар утсаар ярьж яваа хүмүүсийн зургийг буулгаж байснаа санан нийтлэл орууллаа.
Оюутан байхдаа амралтынхаа өдрөөр парк дотор суугаад нэг найзтайгаа хүмүүсийг холоос харж ажиглаад энэ хүмүүс хоорондоо юу ярьж байгаа бол гээд нөгөө найзтайгаа яриаг нь тааж яг тэр хүмүүсийнхээ амыг дуурайж хоорондоо зохиож ярин хөгжилддөг байснаа бас саналаа. Та нар ч гэсэн энэ зурагнуудыг үзээд, царайны байдал гэх мэт зүйлсийг нь ажиглаад юун тухай ярьж байгааг нь таах гээд үзээрэй. Амралтын өдрийн хөөрхөн зугаа болно.
Leave a Comment