Ээжийн захиас

Миний гэр бүл

Олон хүнээс захиа, захиас сонсож л явлаа. Тэр дотроос дотны хүмүүсийн захиаснууд мартагдах нь бараг үгүй. Аль багад минь хэлж байсан үгсүүд нь хүртэл одоо бодогдож, санагдах үе ч байна. Тэр дотроос оюутан байхаас минь хойш ээжийн минь нэг захиас үргэлж санаанд минь байж, бодох бүрт инээд ч хүрэх шиг. Ээж ч түүнийгээ гэнэ гэнэ сануулж хэлсээр. Одоо хэдэн удаа ч сонсосноо мартаж :)


"Миний хүү, хүнтэй сайхан харьцаарай, өвчтөнүүдтэйгээ битгий муухай харьцаж байгаарай" 
гэдэг энэ захиасыг онцолж байгаа юм. Өөрийгөө өмөөрвөл уг нь хэр барагтай л үйлчлүүлэгч нартайгаа муухай харьцаад загнаад, муухай хараад аашлаад байдаггүй. Тэгээд ч над шиг хүнд загинуулж явдаг хүн ч гэж юу байхав хэхэ. Мэдээж зарим үед үнэхээр тэвчээр барсан дээрэнгүй хүмүүстэй сувилагч, асрагч нараа өмөөрч маргах үе байдаг ч их л цөөхөн санагддаг шиг. Ямар сайндаа л амьхандаа хүн загинаж байна гэж бодоод л загинан загинан шархыг нь цэгцэлж боолт хийж өгөөд дууссан чинь сувилагч маань "та сая загинаад байсан уу? аргадаад байсан уу?" гэх мэтчилэн асуух үе байна :)))

Ээжийг ингэж хэлэхийг нь бодохоор ирээдүйд минь хандаж хэлсэн байх гэж бодох ч одоогийн нөхцөл байдалд жоохон хошигноод харвал би их ааш муутай ээждээ харагддаг юм шиг байгаа юм. Гэнэ гэнэ "чи ганцаараа байсаар байгаад овоо ааштай болж байна аа" гэх үгсийг, утга агаар үгнүүдийг хэдэнтэй хэлээд л авч байсныг нь бодвол намайг яг аашны тулам гэж боддогоос гарцаагүй :)))) (энэ бол мэдээж наргиа)

Яг үнэндээ ээж минь өөрөө эмнэлэгийн хүн, өөрөө ч өвдөж шаналж явсан үе, тэр бүх үеийг аавтай минь хамтдаа, мөн ах эгч, гэр бүлээрээ хамтдаа хэдэнтэй даван туулсан болохоор эмнэлэгийн хүний болон өвчтөний харьцаа хандлага, ямар үед хүн ямар байдаг вэ гэдэг тэр сэтгэл зүйг ном сударнаас өгсүүлээд өөр дээрээ ч үзсэн хүн учраас надад тэгэж захидаг байх.

Хүү нь ээжийнхээ захиасыг хэрэгжүүлэх гэж үргэлж хичээж явах болно оо...

Комментариев нет

Технологии Blogger.