ТВ9 минь дээ...

Хэсэг шуугиж байгаад арай гайгүй намжтал ахиад л бурхан болон бусад зүйлсээр бөөлжиж,төрдөг,биеэсээ гаргадаг гэх В.Мөнгөнчимэг бүсгүйн талаар мэдээ бэлтгээд эхэллээ. Үүнийгээ энэ удаа харин мэдээ гэхээс илүүгээр их ач холбогдол өгч Үнэнд гүйцэгдэх нь ч билүү нэг тийм нэртэй нэвтрүүлэг хийж ирж, түүнийгээ түмэн олон бид нартаа түвдэлгүй үзүүлж бидний бэлдсэн мэдээ худлаа байж ээ гэхээс илүүгээр тэр бүсгүй биднийг хуурчээ гэсэн байдлаар гаргаад нэрээ цэвэрхэн аваад гарахыг оролдчихов уу л гэж харлаа. 


Энэ мэдээллийн талаар та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх, Хөвсгөл аймгийн Галт сумын иргэн В.Мөнгөнчимэг гэх бүсгүй хойморт залардаг зурагтаар минь ёстой нэг будаа болтол нь бурханаар бөөлжөөд унав, үүнийхээ өмнө эхэндээ чулуугаар төрдөг байсан, тэр нь шээсний сүвнээс гарсан гэж ирээд л ярьж өгнө, дараа нь бурхан болж хувирсан гэв. Сэтгүүлч бүсгүй яриаг нь мундаг сайн дэмжиж яриулж өгч байна. Үргэлжлүүлээд баталгаажуулахын тулд нээрээ бурханаар бөөлжчихөв өө... Үзсэн харсан болгон энэ чинь нээрээ юу вэ? юу болов оо гээд л... Гэрчээр байсан хүмүүс нь ярьж өгч байна, ингээд л улс орон минь аврагдах нь ухааны юм бодож суусан биз. Эх орноо бодож суусан бол яамай даа...
За одоо жоохон бодит байдлын талаар ярилцая.
      Шээсний сүвээр тийм том чулуунууд гарталаа удна. Шээсний сүв маань өөрөө давсагнаас 3-4см урттайгаар биеэс гадагшиладаг. Эмэгтэй хүнийх шүү. Харин диаметр нь 5-7мм байх ёстой. Мэдээж энгийн хүнийх шүү дээ. Харин бурхан төрүүлдэг ээжийнх ямар юм бол... хэхэ. За яахав тэгээд тэр сүвээрээ гаргачихдгийн байж, гэтэл хаана бүрэлдчихэв? Давсаганд уу? хаха боль боль. Бөөлжисөн тохиолдолд ходоодонд тэр гуулин бурхан бүрэлдчихсэн үү? Ямар уран ходоодны хүчил, ходоод гэхээрээ тийм нарийн бурханыг хийчихдэг байна. Ингээд надаар хэлүүлэлтгүй худлаа гдэгийг нь та нар мэдэж байгаа.
     Харин ТВ9-нхөн хаврын энэ өдрүүдэд сенсация тарьж байгаа аятай юм нь хөдөлсөн хэдэн хүмүүст өөрсдөө итгэж мэдээ болгож цацаад, өөгшүүлж, өөрсдийгөө доош нь хийхийн хажуугаар бас тэрийг нь үзсэн хүмүүсийг итгүүлж толгойг нь эргүүлэх хэрэг байна уу? За тэр нь дүүрдэг юм байж, алдаа л биз. Гэтэл Үнэнд гүйцэгдэх нь ч гэнэ үү нэвтрүүлэг бэлтэгдэг нь бүр яаж байгаан? Хөөрхий тэр нэг хүүхэн нь ямар их зовж шанал тэр бурханууд, чулуу, эрхны шүрийг ам хамар луугаа чихэж, давхар дотор эрхтэнүүд нь ямар их хэмжээгээр бэртэж байгааг ойлгоод тэгээд л орхичихож болоогүй юм уу? Эхэндээ миний инээд хүрч байсан, сүүлд нь уур хүрч байлаа. ОДоо харин тэр хүүхнийг бодоод өрөвдөх боллоо. 
     Нэвтрүүлгийн төгсгөлд бид тасралтгүй бичлэг хийж баталгаажуулсанаар энэ бүхэн худлаа, харин тэр нь бичиг үсэг нь үнэн юм байна ухааны юм үлдээгээд дуусгалаа. Яасан гэвэл "энэ бүсгүй бурхан төрүүлдэггүй,харин судар ном хайлж түүнийгээ хөгжүүлэх хэрэгтэй" гэв үү? хэхэ, ёоо боль тэх үү...

Хамгийн сүүлд өгүүлэхэд би энэ ТВ-үүдийн нэвтрүүлэгч, сэтгүүлч нарт сүүлийн үед их хангалтгүй дүн тавьж байгаа. Хэл ярианы байдал, үгийн сонголт, мэдээлэл, мэдлэг тал дээр тааруухан мэт ажиглагддаг. Албан ёсны мэдээний цагаар албан ёсны Монгол хэлээр ярих ёстой байтал гадны харилцан ярианы Монгол хэлний үгийг ашиглаж байгаа нь тохиромжгүй. Бас дуу хоолойны хувьд зарим нь бүр чихэнд чийртэйг нь яана. Орилж чарласан аястай. Би бол шууд сольчихдог байсан. Аз болж энд тэд нарыг нь үзэхгүй юм даа. Гутгаарт мэдлэг нь ерөөсөө л хов жив, сенсация дээр суурилсан. Юу ямар юмных нь бурхан төрүүлдэг хүн байх юм. Тэр хүний биендэх төмөрийн нэгдлүүд ч тэрэнд чинь хангалтгүй.

Одоо бүгдээрээ жоохон шашинлаг, абстракт байдлаасаа салж бодит байдал, шинжлэх ухаандаа итгэж амьдръя. Хэсэг шашин гэж гүйж шинжлэх ухаанаа бүр хөлөндөө гишгээд дууслаа. 
Харин сэтгүүлчид, нэвтрүүлэгч нарын хувьд бол та нар нийгмийн гуравдагч хүчин гэж ярих дуртай хүмүүс. Тиймээ үнэн. Гуравдагч төр нь ч билүү юу нь ч билээ. Мөн асар том сурган хүмүүжүүлэгч гэдгээ давхар санаж явах хэрэгтэй. Толгойдоо өөрийн бодол нь гүйцэд суугаагүй хүүхэд багачууд,залуус та нарыг бэлтэгсэн нэвтрүүлэг, мэдээг үзэж байна. Тэр хэмжээгээрээ мэдээлэл болгож авч түүгээр чинь хүмүүжиж юманд хандах хандлага нь боловсрогдож байгааг бүү мартаарай. Энэ ажил ерөөсөө та бүхний мэргэжил бус бас олон хүнийг хүмүүжүүлэх том сурган хүмүүжүүлэхийн ажил шүү...

Комментариев нет

Технологии Blogger.