Ням гарагт утсаа номоор цэнэглэв


Амралтын өдрийг гэртээ бүтэн өнгөрөөх чинь нэг бодлын бас гоё байдгийг нь өнөөдөр мэдэрлээ. Өглөө босож цайгаа уучихаад ойр зуурын хүмүүс амалсан юмнуудаа хийчихээд ком-ынхоо ард суугаад тайван амралт маягаар сууж байна. Зүгээр суусангүй ФБ дээр "Номонд дурлагсад" гэх тийм бүлэг рүү орж хүмүүсийн ямар ном уншиж байгаа, номнуудын талаар юу ярьж байгааг сонирхлоо.


Цаасан хэвлэлээрээ надад олдохгүй болохоор би эндээс орж электрон хувилбаруудыг нь татаж авч уншдаг юм. Энд тэнд явж байхдаа уншихад гоё байдгийн. Гэртээ бол нөгөө нэг алдарт Инээмтгий хүн номоо одоо болтол дуусгаагүй байж бас хүнээс урд хойно нь орон байж олж авсан Жизнь после жизни нэртэй номыг бас эхлүүлчихсэн гэж байгаа. Хэзээ ч дуусгах номнууд юм бүү мэд. Харин утсан дээрх номнуудаа бол уншиж дуусгачихаад л байгаа. Саяхан Чингис хааны нууц түүх номыг уншиж дуусгалаа. Надад бол их таалагдсан. Нэлээн эртнээс эхэлсэн ч олон номнуудаа хольж сольж уншсаар байтал сунжираад өнөөдрийг хүргэсэн. Их таалагдсан, арай өөр өнцгөөс харуулсан зохиол болсон юм уу даа гэж бодсон.
     Үүний дараа О.Дашбалбаргуайн шүлгийн эмхэтгэл гэсэн элетрон ном байна. Уншаад л дуусгачихлаа. Харин одоо Р.Чойномгуайн Сүмтэй будрын чулуу нэртэй номыг уншаад л байж байна. Их гоё гоё шүлэг найраглал байдаг юм байна. 6-р ангид байхад л цуг ажилдаг ах л Сүмтэй будрын чулуу гэж ирээд л яриад байдаг байлаа, би ч нэг их сонирхдоггүй байсан нь одоо л юунд тэгэж баланд шунасан баавгай шиг юм яриад байсныг нь ойлгож байх шиг :)
 Ер нь тэгээд номыг зэрэг зэрэг уншаад явчихвал зүгээр юм шиг санагдаад байдаг юм. Хүн бүрийн унших арга барил ондоо л байх. Өнөөдрийн хувьд утсаа Гэйшагийн дурсамж, Дэлхий бөөрөнхий биш, Гэр бүлийн аз жаргалын долоон дүрэм, Хойт насандаа учирна, Казиног номхотгосон түүх гэсэн номнуудаар цэнэглэж орхив. Нэг хэсэгтээ л уншина.
  Хичээлийн шалгалтууд дөхөөд, дээр нь би гэж хүн хичээлээ шахаад эхэлцэн болохоор тэрийн болгон уншаад байх зав нь ховор ч дуслыг хураавал далай гэдэг шиг болж л таараа. :)

Ер нь багадаа ном их уншдаг байсангүй, сүүлийн үед л ном гэдэг зүйлд нь хорхойтоод байдаг болчихлоо...

1 комментарий:

  1. Ном унших сайхан шүү. Гэхдээ утсан дээр унших жоохон хэцүү биш байна уу? Би Падаар л удаахан уншихаар нүд ядраад байдаг хүн, хард копи л уншууртай санагдаад байгаам даа

    ОтветитьУдалить

Технологии Blogger.