Орлуулна аа гэж...
Монголд байхад бүх юм нь бэлэн байдаг болоод ч юм уу ер нь л би багаасаа юм хийж өсөөгүй. Тэр нь юу вэ гэхлээр гэртээ гэрийн ажил гэсэн үг л дээ. Анхны ач, зээ нь, дээр нь ихэр байсан болоод ч тэр үү аав ээжийнхээ аль альных нь талд дархан эрхтэй хүүхэд байж билээ. Ингээд л гэрийн ажлын талаар ойлголт ер нь тааруухан ч ганцаараа гэртээ байх үедээ бол гэрээ цэвэрлэж бүх юмаа өөрөө л хийчихдэг хүүхэд байлаа. Сайндаа ч биш дээ уйдаад, хийх юм нь олдохгүй л хийдэг байсан биз. Дээр нь бохир,замбараагүй байдалд нэг л дасаж өгөхгүй учраас дуртай
дургүй хийчихдэг байлаа. Харин өөр бусад сонирхолтой зүйлүүддээ бол маш их цаг гаргаж өглөө гараад л орой орж ирдэг байсансан. Хэдэн жилийн дараа 2007оноос Украина улсад сурч, амьдрах томилолтоор ирлээ... хэхэ. энийгээ томилолт энэ тэр гээд лаг нэрлэчихнэ ээ. хэхэ. Гэхдээ итгэл хүлээлгэж явуулсан болохоор нэг ёсны томилолт л юмдаа. Энэ үеэс хойш өдгөө нэгэнт 6жил өнгөрч байна. Хүний нутагт янз бүрийн л зүйлийг үзлээ. Эсэн бусын ч зүйлийг бага сагаар нь хийж үзлээ. Нөгөө нэг гэртээ юу ч хийдэггүй байсан хүн чинь бүх юм өөрийн толгой дээр буух цагт нохой хамартаа хүрэхийн цагт усч гэгчээр бүх л зүйлээ өөрөө хийдэг боллоо. Хийх хийхдээ бүр байхгүй зүйлүүдийг нь орлуулдаг боллоо. Тэр нь ч наддаа хөгжилтэй байдаг юм. Ингээд ганц нэг зүйлүүдээ сонирхуулъя. Та нарт дараа хэрэг болж магадгүй :))
Энэ бол миний өнгөрсөн цагаан сарын ширээ. Хамт амьдардаг монгол залуутайгаа хоёулаа ингэж битүүлээд өнгөрсөн. Цөөхүүлээ учраас нэг их тэмдэглээд байдаггүй ч Монгол л хүн юм болохоор ёслоод өнгөрөхгүй бол болохгүй. Харин эдгээрийг хийхэд их олон хөгжилтэй юм болсон. Дараагийн зурагнуудаас харна биз :)
Энэ мэдээж цагийн сарын тавгийн идээ. хэхэ. хүмүүс хараад инээгээд байдгийн. Шоолоод байдгиймуу өхөөрдөөд байдгиймуу хэхэ. Юугаар яаж хийснийг нь надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байга байх. Голд нь ааруул байгаа...
Нөгөө алдарт ууц минь байна. Тахиа аваад тэрийгээ бүтнээр нь тавьчихсан байгаа юм. Болоогүй ээ дээр нь буузаа тавьчихсан. хэхэ.
Харин дараа нь энийгээ идэж дуусгах гэж хэдэн өдөр болсон :P
Энэ бол миний буузны жигнүүр. Энд ямар юмаараа надад жигнүүр олдохов дээ. Өмнөх жилүүдэд охидуудаасаа гуйгаад авчихдаг байлаа, эсвэл буузтай төстэй ХЕНКАЛИ гэж юм аваад чанаад хэрэглэдэг байлаа. Энэ жил өөрөө буузаа хийж тавихаар шийдтэл жигнүүр нь байдаггүй. Өмнө нь сүши хийнэ гэж авч байсан савхан тавцангаа савхыг нь нэг нэгээр нь салгаад каструльныхаа ёроолд таваг тавиад тэрэн дээрээ ингээд өрөөд тавьчихсан болж л байна лээ. Ямар ч бууз доош нь унагаагүй ба үүндээрээ 3н удаагийн жигнэлтээр буузаа жигнэж дуусгасан амжилтыг гаргалаа...хэхэ
Харин энэ бол өнөөдрийн сахилагагуйталт. Сүүлийн хэдэн долоо хоногт жижүүртэй бямба гарагт гэртээ байж чадахгүй өнгөрөөж байсан ч ханиадныхаа буянаар өнөөдөр гэртээ өнгөрөөхөөр шийдэх зууртаа сайхан сүүтэй,хийцтэй банштай цай чанаж уухаар шийдлээ. Хоньны сүүл байхгүй учраас гахайны өөхөөр орлуулчихлаа... хэхэ,цайгаа хандлах гэтэл ногоон цай маань цадгай юм байна. Тэгэхээр нь хар цай маань пакеттай байхаар нь тэрийг нь задлаад хар цайг нь салгаж аваад пакетан дотор нь ногоон цайгаа хийж цаасны үдээсээр хавчаад амыг нь хаачихсан. хэхэ. Уг нь оёох гэж байснаа залхуураад шууд хавччихсан нь энэ. Ингээд л хандалсан даа. Болдог л юм байна лээ. Цай маань ч амттай сайхан болсон. Хөлс гараад л... будаа, гурил хийж хуурсан болохоор бас Монголд ууж байсан цайтай төстэй амттай санагдсан шүү ... хэхэхэ.
Гэх мэтчилэн янзан бүрийн зүйлийг орлуулаад л байгаа. Дараа нь дараа дараагийн орлуулсан юмнуудаасаа сонирхуулна аа. Энэ зүгээр нэг орлуулаад өнгөрөхөөс гадна байхгүй, болохгүй гэж хойш суухаас зайлс хийж, ямарваа нэгэн зүйлийг хийхэд бас өөр өнцгөөс нь харж хөгжилтэй байлгавал илүү амар, сонирхолтойгоос гадна юм хийх хүсэл эрмэлзэл төрдөг юм билээ. Та ч гэсэн оролдоод үзээрэй. Амжилт хүсэе. :)

WOW яасан ажилсаг юмбээ. Гадаадад амьдардаг бидэнд жигнүүрийн зовлон нээрээ бий шүү. сүүлдээ баншчин болох нь холгүй хэхэ
ОтветитьУдалить