HUMMER TROPHY 2012 аялал - 03
Аялалын гутгаар өдөр маань Хөвсгөл сант жуулчны бааз дээр өнгөрлөө.
Монгол орны гайхамшигтай байгалийн тогтоцыг өөртөө багтаасан Хатан далай эхийнхээ үзэсгэлэнг биширч, бахдан харахын зэрэгцээ Сүхбаатар хөлгөөр хамтдаа бүгд аялснаар бидний гуравдахь өдөр өнгөрлөө.
Өглөө 8цагт аялагчид маань бүгд сэрж Хөвсгөл Сант-аас бэлдсэн өглөөний амттай хоол цайг зооглоод жижиг моторт завиар хэсэг хэсгээрээ хуваагдан Сүхбаатар хөлөг онгоцны зогсоол руу хүргүүлсэн юм. Энэ өглөө миний хувьд сэрүүхэн л санагдсан. Зарим хүмүүст бол дулаахан л
байсан байх. Бүр өглөө эрт 6цагийн үед аялалд оролцож байсан нэг ах Хөвсгөл далайн усанд ороод ирж яваа харагдлаа. Би бол өмнөөс нь даараад хэлэх үг олдоогүй. Учир нь миний жилийн 10-11сарыг өнгөрүүлдэг газар бол ерөнхийдөө Монголыг бодвол их дулаахан уур амьсгалтай улс учраас эндээ дасаж, зуны цагт ч амралтаараа очихдоо орой үдэш нь даарах хандлагатай болоод байдаг надад аймар л санагдсан.
Биднийг Сүхбаатар хөлөгрүү очин ирэхийг нь хүлээж байх хугацаандаа аялалын тасалбараа аваад хувь хувийн сонирхолын дагуу цагаа өнгөрүүлж байлаа. Зарим нэг нь бүр нууцаар хуушуурдцан сууж байсан нь баригдсан шүү ... хэхэ. Ер нь бол Сүхбаатар хөлгөөр аялах сонирхолтой хүмүүс их байдаг юм билээ. Биднийг очихын өмнөхөн аялалд гарах гэж байсан хүмүүс нь хоорондоо ч билетнээсээ болж ам муруйж хөгжилтэй юм их болсон юм байхаа. Очсон хойноо энэ тухай сонсож байлаа. Бид хамтдаа бүгдээрээ "Гагнасан гинжийг хэн таслах вэ" тоглоомыг тоглож тоглоомын турш инээлдлээ. Зарим нэг эрэгтэйчүүдээсээ авахуулаад бүсгүйчүүдээ хүртэл хэрхэн гүйн очиж таслахыг нь харж инээлдэж, түүнийг нь давтан үзүүлсээр хамгийн сүүлд нь 2хон хүнтэй үлдсэн тал маань хөтлөлцөөд цугтаснаар тоглоом
дууссан юм.Яг одоо та нарын харж байгаа энэ тал бол манай баг. Нэг гинж маань аав ээж 2ыгоо салгаж авчрах гэж байгаад хөнгөн бэртэл аваад тоглоомноос хасагдлаа. Энэ мэтээр манай баг хожигдчихсон юм. :)))
Тоглож дуустал Сүхбаатар хөлөг онгоц аялалаасаа ирж байлаа. Одоо харин бидний явах ээлж юм. Биднийг суулгахаасаа өмнө хөлөг онгоцонд цэвэрлэгээ хийдэг юм байна. Цэвэрлэгээ хийх явцад нь зураг хөргөө ойр орчимд нь авахуулахын хажуугаар бас энэ боомт дээр нь олон төрлийн бэлэг дурсгалын худалдаа их байдаг юм билээ. Ёстой янз янзын л юм байдаг юм байна лээ. Би ч тэрийн болгон бүгдийг нь ч үзэж чадсангүй. Ингээд төмөр хүлгийн аялал маань хэсэг хоромд усан дээр аялалаар солигдох нь тэр.
Хөтөлбөр ёсоор хөлөг онгоцон дээр "АХА" асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулах ёстой, тэр ч хөтөлбөрийнхөө дагуу UBS-н хөтлөгч Анууш ах маань хөтлөн зохион байгуулагчидын бэлдсэн асуултуудын дагуу тэмцээнийг хөтлөн явуулсан юм. Зурагтаар олон хүмүүсийг шоолж инээж байсан хүмүүс маань өнөөдөр өөрсдийгөө харж инээлдэв. Мэдээж тулсан юманд барьц алдан хариулах үес зөндөө байлаа. Компьютер-н хажууд байдаг ургамалын нэр гэтэл "Өргөст хэмх", хамгийн олон 3н оронтой тоо гэж асуухад "990" гээд багадуулчихав, дараагийн оролцогч маань "9999" гээд бүр ихдүүлэх жишээний. Энэ нь мэдээж яваандаа тухайн хүмүүсийн аялалын хөгжилтэй яриагаар тодрохын зэрэгцээ зарим нэг хүний бүр хоч ч болох
шинжтэй байлаа. Ингэж олон хөгжилтэй үргэлжилсэн АХА тэмцээний ялагчаар 8-р машины оролцогч маань тэргүүлж мэдлэг оюунаа уралдуулан тэргүүлсэн тэмцээнийхээ ачаар багтаа оноо авчирсан юм.
Үүний дараагаар зохион байгуулагч болон Сүхбаатар хөлөг онгоцны хөтөлбөрийн дагуу байгалийн үзэсгэлэнт тогтоц, үүх түүх, домгийн талаар сонирхолтой мэдээллийг авч, бүжиглэж, зураг хөргөө татуулсаар эргэн боомт дээрээ ирсэн юм.
Бидний аялалын зорилго зүгээр нэг аялагчидын чөлөөт цагийг өнгөрүүлэх, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалиа сурталчилан таниулахаар төгссөнгүй. Нэгэн том зорилго маань замд таарсан хогийг цэвэрлэж явсан маань байгаль дэлхийд минь таалагдаж тэнгэр хураа харамгүй хайрлаж, нар аа харамлалгүй ээлгэсэн болов уу гэж би дотроо олзуурхан явсан юм. Боомтоос бидний байрлаж буй жуулчны бааз хүртэл 2орчим км зайтай байлаа. Тэр хүртэл бид алхаж явахаар шийдсэн юм. Зүгээр ч алхсангүй. Хөвсгөл аймгийн Хатгал сумын дархан цаазат газрын хамт олон, UBS телевизийн Ногоон ирээдүй төслийн хамт олонтой хамтран Хөвсгөл далайн эргэж орчимын зам дагуух хогийг цэвэрлэсэн юм. Бас ч үгүй зүгээр хогоо түүсэнгүй, машин машинаараа баг болж байгаа учир хамгийн их хог түүсэн багийг тодруулж оноо авах ёстой байлаа. Бүгд хэдэн
тийшээ уралдаж хогоо түүж ирж, бидний бэлдсэн уутнууд ч багадаж байлаа. Хогоо тогтоосон цэг дээр аваачиж асгаад ахиж түүж эхэллээ. Замдаа бас амрагчид, аялагчидад чанга яригчаараа хоггүй цэвэрхэн, сайхан амрахыг ерөөж, тэднийг уриалахад цөөнгүй аялагчид бидэнтэй нэгдэж хог цэвэрлэж өгсөн юм. Маш гоё. Тэр дотроос бүр жижигхэн охин байлаа. Ганцаараа явж байснаа биднийг хог цэвэрлэж явахыг хараад ирж нэгдэж хог цэвэрлэж өгсөн нь миний хувьд хамгийн ихээр баярлаж, сэтгэл хөдөлгөм үйл явдал болсон юм. Энэ унаган нутгийн бяцхан охин энэ бүхэнд сэтгэл нь одооноос өвдөж явдаг юм байна даа, эх дэлхий, энэ сайхан байгаль орноо хамгаалая гэсэн тэр их хүсэл, эрмэлзэл байгаад нь туйлаас баярласнаа энд юун нуухав. Тэрхүү охиноо ч зүгээр өнгөрөөгөөгүй. Бяцхан гарын бэлэг өгч хамт оройн хоол идэхийг урьсан юм.
Ер нь үүний дараа бодоход манайхан эзгүй хээр гэлтгүй хаа явсан газраа хогоо ил задгай хаяхгүй явдаг болоосой гэж бодсон. Маш их хог гарсан. Эсэн бусын хог... Ерөөсөө л энэ жижигхэн газраас нь ингэж гарч байгаа юм чинь цаашдаа хэрхэх нь ойлгомжтой шүү дээ. Газар
шороо бохирдож хэцүүдвэл байгал эх минь бидэнд гомдоно. Цаашлаад хөрсний бохирдол усны бохирдолтой заавал холбогддог. Дэлхийн цэвэр усны 0,4хувь болдог цэнгэг, цэвэр гэгдэх Хөвсгөл далайн ус маань ч бохирдож ирэхийг хүн бүхэн ойлгоосой гэж бодсон юм.
Байгаль эхээ баярлуулсан бид бааз дээрээ ирж баазын маань мөн эргэн тойронд хориотой газар байрласан амрагчидтай уулзаж тэдэнд цэвэрхэн сууж, хогоо цэвэрлэх, мөн ил задгай гал тавихгүй байх, энэ газар байрлаж болохгүй гэдгийг нь албаны хүмүүстэй очиж уулзаж хэлсэн юм. Зарим нэг нь бидний үгийг авч, бидэнтэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж зөвшөөрөгдөх газар очиж буудаллахаар явсан бол зарим хэсэг нь сонсохыг ч хүсэхгүй байсан нь харамсалтай. Гэлээ гэхдээ бид үүнийг зохицуулах биш тэдний тарьсан хогийг нь цэвэрлээд ялагчаа тодруулаад байрлаж байгаа байшин байшиндаа очиж хувцасаа сольж ус цасанд орчихоод оройны хоолондоо орсон юм.
Үүний дараагаар харин эрт амрах ёстой, маргаашнаас холын хол, бартаат зам эхлэнэ. Тэрхүү аялалын өмнө аялагчид маань сайн амарч авах хэрэгтэй ба бас хувийн тоглолттой орой болж өнгөрлөө хэхэхэ.

Ингээд 4дөх өдрийн аялалын тайлангаар эргэн уулзатлаа түр баяртай...
Leave a Comment