Миний түргэн хоол :) - 1
Яг одоо харж байгаа энэ тогоотой зүйлийг миний түргэн хоол гэж хэлж болно :) Яагаад гэхлээр зарим үед хоол хийхээс залхуурсан үед, эсвэл яарсан үед идчихэд их зүгээр эд.
Уг нь бол Арабууд иймэрхүү маягийн зүйл их хийж иддэг юм билээ. Харин би үүнийг нь өөрийнхөөрөө болгочихсон гэх үү дээ... Эсвэл адилхан ч байж магадгүй. Угийн ямар нэгэн зүйлд баригдаж хоол хийх дургүй учраас элдвийн л юм нэмж хасдаг.
За за олон үгээр яахав. Зарим нэгэнд нь хэрэг болж магадгүй гэж бодоод үүнийг бичиж байна. Одоо хэрхэн хийх талаар нь яръя.
Үүнийг хийхэд яг одоогийн байдлаар 2 ширхэг томхон хэмжээтэй төмс, 3 ширхэг өндөг, бага хэмжээний хиам, жижиглэж хэрчиж даршилсан ногоон сонгино орж байгаа юм.
Эхлээд төмсөө жижиг хэмжээтэй хэрчиж шарна. Төмсөө болох үед нь хиамаа мөн жижиглэн хэрчиж нэмэн бага зэрэг шараад өндөгөө нэмнэ. Мэдээж хагалаад. Ингээд хамтад нь хутгаж шарсныхаа дараа ногоон сонгиноо дээрээс нь тарааж өгнө. Ингээд л бэлдсэн түргэн зууш маань идэхэд бэлэн болж байгаа юм. Үүнийг талх, цөцгийтэй хольж идвэл миний хувьд бүр л гоё амттай байдаг юм. Танд харин ямар байхыг туршиж үзээд сэтгэгдлээ бичээрэй. Цааш даа хааяа өөрийн залхуу хоолнуудаас хуваалцах болно... :)
За ингээд сайхан хооллоорой...

Leave a Comment