Гэртээ харих замд
Өнөөдөр хичээлээ тараад, тараад ч гэж дээ хичээл орохгүй өнгөрсөн юм. Ингээд харих замдаа ганц нэг зураг дарсан шигээ харьлаа. Нэг их мундаг зурагчин биш ч хааяа утсаа гаргаж ирээд зураг авч, түүнийгээ instagram ашиглан янзлаад тавихад сайхан л байдаг юм. Энэ л сурсан зангаараа харих замдаа хэдэн зураг дарсан юм.
Хамгийн түрүүнд хотын зах хавьцаа байрлах энэ сүм надад туслаа. Анх намайг энд ирж байхад барих гээд байж байсныг санаж байна. Харин өнөөдөр аль хэдийн баригдаж дуусаад сүндэрлэн байгааг та харж байна. Яг ямар урсгалынх нь сүм гэдгийг би даанч мэдэхгүй. Орой дээрээ байгаа тэмдгээрээ л хоорондоо ялгарч байдаг юм гэсэн. Шашины талаар нэг их мэдлэггүй, дээр нь өөрөө сонирхохгүй, бүр цаашилбал итгэл үнэмшил багатай надад бол мэдэхгүй байх нь нэг их ичих зүйл биш. Харин баруун Украина найзуудтайгийнх нь дотроо хуваагдсан салдаг гэдгийг л мэдэж авсан нь энэ. Хэдий тийм ч гэлээ мэдээж хааяа шашны тухай бодол толгойд бууна, буухаас гадна бүх шашны хоорондын ижил зүйлийн талаар бодох, бас олж мэдэх сонирхол гардаг юм. Үүнийг хийгээгүй ч нэг өдөр уншиж сонирхоно оо л гэцэн байгаа. Миний хувьд бол бүгд л ялгаагүй нэг л зүйл гэж би ойлгодог.
Дараагийн авсан зураг маань энэ нэг газрын зураг. Замын зураг ч юм уу. Намрын бүрхэг шиврээ бороо дуссан энэ өдөр үргэлжилсээр байх энэ зам гэхээс илүү Украины шимт хөрсний тухай бодол буусных байх. Өнөөдөр 11-р сарын 28. Газар ногоон хэвээрээ. Харин модод ихэнх нь навчисаа хаясан байдалтай байна. Дэлхийн 2-р дайны үед Гетлар өөрийн улсруу вагон вагоноор энэхүү шорооноос зөөж байсан гэдэг юм билээ. Украина хүмүүс ч өөрсдөө хугархай мод авчираад хатгахад ургана гэж магтан ярих юм билээ. Үнэхээр л газрын шим сайтай сайхан газар. Өвс ургамал үзэсгэлэнтэйгээр ургах нь дулаа орсон тэр цагт сэтгэл хөдөлгөм байдаг юм...
Энэ бол миний хамгийн дургүй амьтнуудыг нэг. Тэгээд дээр нь бүр хар өнгөтэй. Ухаантай цэвэрч, эзнийхээ өвчнийг авдаг гэх мэтчилэн олон янзын зүйл сонсож байсан ч яагаад ч юм миний дургүй хүрээд байдаг юм. Өөрөө уг нь муурны аймгийн амьтадын жил, ордонд төрсөн ч үзэж чадаггүй юм. Хар муур хэрэв урдуур чинь өнгөрвөл муу зүйлийг дагуулна гэж ярьдаг ч хэдий дургүй ч бас зөрүүд зан минь хөдлөөд арай өөрөөр харахыг хүссэндээ тэр үү "хар муур урдуур чинь өнгөрөхдөө муу зүйлийг авчирах бус харин сэрэмжлүүлдэг" юм болов уу гэсэн бодол надад байдаг юм. Элдвийн ийм ярианд итгээд байдаггүй ч иймэрхүү зүйл хааяа бодож байдаг юм.
Ингээд өнөөдрийн миний авсан хэдэн зурагнууд ингээд өндөрлөв өө... Дараа улам гоё гоё зураг хийгээд бодлоо хувцаална аа...

Leave a Comment