Утас минь миний анд

Өнөөдөр өөрийнхөө муу утсыг жоохон магтаад авъя. Тэхгүй бол сүүлийн үед IPhone 5 болон Galaxy S III, Galaxy NOTE II гарч ирээд миний утсыг доош нь хийх гээд байх юм...

Миний муу Galaxy NOTE чинь уг нь өнгөрсөн оны 12-р сард худалдаалагдаж эхэлсэн ба яг миний барьж байгаа нь бол 4-р сард үйлдвэрээс гарсан утас юм байгаа юм. Хүмүүс харахдаа их том гэж нэрлэдэг. Үнэндээ бол хэрэглээд дасчихаар тэгэж том харагддаггүй юм. Бас дасчихдаг. Цаашдаа ямар нэгэн зүйл хийхэд том дэлгэцтэй болохоор их эвтэйхэн. Интернэт ашиглахад болон ком дээрээ хийсэн зүйлээ хуулаад уншиж, үзэхэд гоё. Ер нь л их дажгүй л дээ. Бусад утаснуудад байхгүй олон давуу талуудтай. SIII бол хүчин чадлын хувьд илүү л юм билээ. Гэхдээ жижигхэн учир жоохон мангар санагдсан. Бас ХАРАНДАА байхгүй болохоор эвгүй санагдсан. Iphone 5-г хараахан хэрэглэж үзээгүй байна. Iphone 4S-г нь бол үзсэн. Яадаг ч байсан сэтгэлд минь хүрээгүй. Тэгэхээр сурсан сурснаараа гэдэг шиг хөөрхий муу энэ NOTE маань надад болоод байгаа юм.
Харин сүүлийн үед NOTE II-г сонирхож байгаа ч одоохондоо дэмий гэж бодсоны үүднээс шунаагүй л байна. Хүчин чадал болоод доторх программ хангамж, үйлдлийн хувьд илүү юм билээ. Мөн харандаагаа орхих тохиолдолд мэдэгддэг, хаана хаясныг нь тодорхойлж өгдгөөрөө давуу талуудтай. Баттерия-ы хувьд ч гэсэн арай илүү чадалтай удаан барих юм билээ. Удахгүй NOTE II-той учиран золгоно гэж найдаж байна.
Над шиг NOTE хэрэглэдэг хүмүүс байвал санал бодлоо доор бичээрэй...

Комментариев нет

Технологии Blogger.