Дуу хөгжимгүй бол...
Хүн төрлөхтөн ямар ч сайхан ухаантай юм. Энэ хүн гэгч биднийг ямар буянтай нь ингээд бүтээчихсэн юм.
Баяртай үед минь баяр нэмж хөөргөх, зовлонтой үед минь аргадан эгшиглэх, ганцаардах үед минь хань болж дэргэд минь байх урлаг чи шидтэн юм даа.
Өглөө сэрээд л нүдээ нээсэн болоод л хөгжимөө асааж нойроо сэргээнэ, салж ядан үргэлжлүүлээд ажил хүртэлээ сонсоод явчихна. Ажил дээрээ очсон ч компьютер дээрээ тоглуулна. Ажлаасаа гарахдаа нөгөө чихэвчээ нэг мэдэхэд л зүүчихсэн алхаж байх юм. Хэтэрхий их хөгжим сонсоод ядраад байгаа юм болов уу гээд санаатайгаар чихэвчээ гэртээ орхиод явдаг боллоо. Их үгүйлдэг юм байна лээ :)))
Эрүүл мэнд талаасаа бол над шиг ингэж байнга чихэвч зүүж, чанга хөгжим сонсож явах нь сонсголд муу шүү, мөн чихэнд чихэвч зүүсэн үед энгийн үеийнхээс хамаагүй их хэмжээний бактериуд үүсдэг. Замын хөдөлгөөнд оролцоход ч мөн анхааралтай байхгүй бол гэнэтийн тааламжгүй тохиолдолтой учирахыг үгүйсгэхгүй. Анхаарал болгоомжтой явж байгаарай.
Төгсгөлд нь дуучидаа бас мартаж болохгүй. Байгалиас заяасан авъяасаа хөдөлмөрөөрөө гялалзуулж буй дуучид, хөгжимчидөд цагаахан атаархах үе байдаг шүү.
Ингээд өөрийнхөө сонсох дуртай түм түмэн дуунуудын нэгийг та нарт зориулъя.
Leave a Comment