Цаснаар сахилагагуйтсан нь :)))


Хааяа ингэж нэг хөгжилдөж байхад гэмгүй биз дээ. Нэгнийхээ машин дээр цасаар зураг зурж, цасаар өвлийн өвгөн хийх гэсэн боловч замдаа хагараад, хагарсан хэсгүүдээр нь цасан өвсөн биш цасан мануухай л болчихсон болсон. Өөр машинууд дээр ч бас зураг зурсан л даа...
Хамгийн инээдтэй нь бид нарт эрт ингэж сахилагагуйтаж явах боломжгүй болохоор шөнө 2 3 цагийн үед гарсан нь юм уу даа. Гурвуулаа цас гудамжаар өнхрүүлэн түрцэн, байрны гадаах машинууд дээр зураг зурцан. Хүн харсан бол инээд нь хүрэхээр л байсан байх. 

Дандаа л ажил гэж явдаг бид нарт хааяа ч болтугай ингэж ямар нэгэн зүйлд баригдалгүйгээр хөгжилдөхөд буруу юм байхгүй гэж боддог. Тийм дээ ч хааяа дураараа тэнэгтэхдээ би дуртай. Хүмүүс юу гэж бодох нь чухал биш. Гол нь миний хийсэн тэнэглэл бусдад гай болохгүй, наддаа хөгжилтэй, жаргалтай цаг мөч байж чадаж байвал. Өөр хүмүүс харвал наад нас мас чинь яваад байхад чи том болооч гэх л байх хаха. Гэхдээ яадгийн бээ, ажил дээрээ дандаа л серьёзный байдаг юм чинь ажлаасаа гадуур найзуудтайгаа хааяахан яадгий яадгий. 😁




Та нар санаж байна уу? Бид бүгд багадаа өвөл цасаар цасан өвгөн хийж, чаргаар гулгаж, мөсөн дээр хоккей тоглож, хичээлээ тарахдаа бие биентэйгээ цасаар байлдаж, нэг нэгнийхээ нүүрийг цасаар угааж, охидуудаа энэ тоглоомондоо өртүүлж цас угааж,уйлуулахыг нь уйлуулж, уурлуулахыг нь уурлуулж, тоглоом даах нэгэнтэй нь үргэлжлүүлж тоголсоор өссөн. Бидний үеийнхэн ихэвчилэн гадаа гудамжинд тоглож л өссөн дөө.

Би Чойбалсанд төрж өссөн хүүхэд болохоор Хэрлэн голынхоо мөсөн дээр мөс хагалж идэж, өөр өөрийн нэртэй бургаснуудын хооронд үеийнхэнтэйгээ хулгайч цагдаа, өөрч юу байдгийн байж болох бүх л төрлийн тоглоомоор тоголж өссөн. Гэрийн минь яг урд овгор шороо гэж нэртэй өндөрлөг байсан, тэндээс чаргаар гулгаж, шатны бариулуудыг салгаж аваад гутлныхаа уланд тааруулж коньки болгож гулгаж тоголдог үе дурсамж болж.

Жинхэнэ конькигаар бол харьцангуй орой гулгаж эхэлсэн. Бидний үед тэр чинь тийм ч элбэг олддоггүй, олдсон ч бас тийм хямд ч байгаагүй юм. Тэгэж их сонирхдог ч байсангүй. Бүгдийг өөрсдийн гараар хийж тоголдог үеийнхэн болохоор худалдаж авч тоглох гэдэг ойлголт бидэнд бараг байгаагүй дээ. :))

Сайхан дурсамж. Одоо ч бид дурсамжаа бүтээх боломжтой л байгаа. Та хэдэн настай ч байж болно. Гэвч бидний дотор үргэлж тэр нэг багын бяцхан хүүхэд нуугдсаар л байгаа. Хааяа түүнийг цоожтой газраас нь гаргаж баярлуулаарай :)

Комментариев нет

Технологии Blogger.