Амралтын өдөр
Хувь хүн бүрийн л амралтын өдрөө өнгөрүүлэх төлөвлөгөө, хэв маяг байдаг байх. Харин миний хувьд бол амралтын өдөр бүрийг сонирхолтой, хөгжилтэй өнгөрүүлэх сонирхолтой. Мэдээж энэ хүсэл нь байнга хэрэгжээд байж чадаггүй ч аль болох боломж бололцоогоороо түүнийгээ гүйцэлдүүлж явдаг юм.
Харин сүүлийн үед бямба гарагийн дээрх хоёр хийх ёстой зүйлээс гадна өөр зүйлс бас нэмэгдсэн нь найзуудтайгаа цагийг өнгөрүүлэх. Үүнд юу ч байж болно. Нөгөө шоу цэнгээн ч бас багтана. Урлаг, спортын сонирхолтой зүйлс, аялал зугаалга гээд юу эс мундахав.
Ингээд хамгийн сүүлийн жишээ бол усан бассейнд бямба гараг бүрийн 9 цагаас сэлэх хөтөлбөрийг нэмсэн нь энэ өдрийг сайхан өнгөрүүлэхээс гадна үргэлж хөдөлгөөн багатай суугаа, зогсоо ажилтай хүнд тохирсон биеийн хөдөлгөөний бяцхан дасгал хөдөлгөөн болж байгаа. Эрүүл мэнддээ хааяа ч болтугай өөрөө анхаарч байхгүй бол бас хэт их хөдөлгөөний хомсдолд ороод байгаа ажиглагдаад байгаа.
Өнөөдөр гэхэд л өглөө эрт босож бассейндаа явчихаад ирж гэрээ цэвэрлээд, хажуугаар нь гараа гаргаж борщ хийж, смузи ч хийлээ. Завтай үедээ тогооч хийж гал тогоондоо цагаа өнгөрүүлэх ч бас сайхан шүү дээ.
Борщ-ны жор надаас авбал аваарай :)))) |
Харин НЯМ гараг бол мөн л оюутан байхаас авахуулаад тогтсон заншилаар бол өөртөө зориулах өдөр байгаа юм. Би юу хүснэ түүнийгээ л хийнэ. Өдөржин унтсан ч болно. Даанч тэгэж их унтаж чадаггүй хүнд мэдээж боломжгүй зүйл. Энэ өдрийг өөрийн хоббинд зарцуулах маягаар ихэвчилэн өнгөрүүлдэг юм. Зурганд гарах, кино үзэх, гадуур алхах гээд бас л хийх юм мундахгүй шүү дээ хэрэв хүсвэл.
Энэ бүхнийг тэвчээртэй уншсан танд баярлалаа. Гол нь өөрийнхөө хийдэг зүйлийг танд тайлагнаж байгаадаа бус хэн нэгэн жишээ аваасай, амралтын өдрөө үр бүтээлтэй сайхан өнгөрүүлж, цаг минут болгоны болохгүй бүхний буруу болоод байгаа гэх зүйлүүдийг умартан хувь хүн өөрийгөө аз жаргалтай байлгах тийм замыг сонгож аваасай, байнга ажил хөдөлмөр гэж толгойгоо гашилгахгүй хууль ёсоор олгогдож буй энэ өдрүүдээ баяртай өнгөрүүлээсэй гэсэндээ нуршсаныг минь болгоогоорой.
Амжилт хүсэе.
Leave a Comment