Хэрэмтэй хөөцөлдсөн амралтын өдөр


Цаг агаар сайхан үед сэтгэл ч сайхан байдаг байгалийн бүтээгдэхүүний би бээр амралтын өдрийнхөө энэ өдрийг өөртөө зориулж замын эсрэг талд байдаг цэцэрлэгт хүрээлэн дотор өвлийн үзэсгэлэнг хүйтэнтэй нь цуг дурандаа буулгах гэж хичээлээ. Миний зургийг аваач, намайг хараач гэсэн шиг уг паркийн эзэн бяцхан хэрэм урд минь гарч ирснээр бид хоёрын муур хулгандах тоглоом эхэллээ. 
Цасан дотроос ямар нэгэн зүйл олж идэж, миний дурангийн өмнө хэдэнтэй өхөөрдөм хөөрхнөө гайхуулж аваад модод дамжин дүүлэн нисээд алга боллоо. Энэ үед хэрэмний тухай ямар дуу шүлэг мэддэг билээ гэж толгойгоо ухлаа. Даанч юу ч олсонгүй. ))))

Ингээд надтай цуг хэрэмтэй хөөцөлдөхийг хүсвэл үргэлжлүүлээд үзээрэй.




Тун удахгүй ШИНЭ ЖИЛ гэдэг нэр өгсөн энэ зургаа харахаар л Шинэ он айсуйг мэдрэх шиг

Юу ч олоод амандаа хийчихсэн юм бүү мэд. Цасан доороос юм авч идээд л байсан.





Пикачу чинь хэрэмнээс санаа авсан юм уу хулганаас санаа авсан юм уу? :)))




Борооны дусал унаж амжилгүй мөс болон мөчирт хөлдөж үлдэж



Сэрүүн намар ирж цэцэгс гундан хагдарсан ч
Сэтгэлд чинь би зунаараа үлдээсэй
Алган дээр чинь тогтох эмзэг дэлбээ юм шүү би
Атгаж битгий сэвтээгээрэй хайрт минь..





Комментариев нет

Технологии Blogger.