Москвагийн зоопаркаар



Санаж байна уу? Би хааяа ажлаа таслаад алга болох дуртай гэж 😋😋 За түүнтэй чинь төстэй юм болж ажлаасаа 14 цаг гэж гараад одоогоос бараг 8 жилийн өмнө очиж байсан Москва хотын хамгийн томд тооцогдох Зоопаркаар очлоо. Ороход нэг хүнээс 800 рубль авна гэдэг нь ер нь бол над мэтийн хүмүүст үнэтэй. Гэхдээ оюутан залууст бол үнэгүй үйлчилнэ. Тэгэхээр тэнд очиж үзэх гэж байгаа бол хүний оюутны үнэмлэх авч яваад орчиход болно гэсэн үг :) Заавал Оросын оюутан байх албагүй юм шиг байна лээ. Учир нь би 8 жилийн өмнө ирж орохдоо оюутны үнэмлэхээ үзүүлэхэд нэвтрүүлж байсан юм.

Энд хүйтэрсэн учраас халуун дулаан орны амьтад нь ичих нь ичээд, цаашаа орох нь ороод цөөрсөн ч хүн цөөтэй байсан нь сайхан санагдсан. Олон төрлийн амьтадыг энэ паркаас олж харах боломжтой ба тухайн амьтны мэдээллүүд нь торны гадна нь өлгөөтэй байх нь бас танин мэдэхүйд тань туслана.

Зоопаркаас авсан хэдэн зурагнуудаа та бүхэнд тольлуулъя.
























Комментариев нет

Технологии Blogger.